Миний YOUTHinc-ын 5 дахь удаагийн дадлагын хөтөлбөрт оролцсон туршлага

Миний YOUTHinc-ын 5 дахь удаагийн дадлагын хөтөлбөрт оролцсон туршлага Сайн байцгаана уу? Намайг Энхжин гэдэг. Өмнөх хаврын семестер 3 сард анх YOUTHinc, Mongolian Evaluation Association, EvalYouth Mo…

Сайн байцгаана уу? Намайг Энхжин гэдэг. Өмнөх хаврын семестер 3 сард анх YOUTHinc, Mongolian Evaluation Association, EvalYouth Mongolia нарын хамтарсан YEEs дадлагын хөтөлбөрт хамрагдсан. Нэг мэдэхэд л дадлагын хөтөлбөр маань дуусах болсон байна. Энэ хугацаанд Evaluation талаас үнэлгээний талаарх ерөнхий ойлголттой болж чадсан. Бидэнд мэргэжлийн хүмүүсээр долоо хоног бүр, тодорхой хуваарьтайгаар лекцүүдийг оруулдаг байсан нь тустай байсан. Дадлагын эхний хэсэг нь Mongolian Evaluation Association-аар удирдуулсан бөгөөд энэ хугацаанд бүгд баг болон хуваагдаж, өгөгдсөн даалгавруудыг маш сайн зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн. Эхний хэсэг дуусахад бид Мөнхчимэг ахлагчтайгаа, багаараа сүүлийн уулзалтаа халуун дотно уур амьсгалд хийсэн нь одоо бодоход их дурсамжтай. Мөн манай дадлага хамтдаа YOUTHinc гишүүнчлэлээ нээхэд өөрсдийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна. YOUTHinc-ийн талаас, бид тогтмол уулзалтаар бие биедээ сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж, сургалт ордог байсан нь сонирхолтой байсан. Дадлагын үеэр төслийн хакатонд оролцох, НҮБ-ын байгууллагуудаар Study Tour хийх боломжтой байсан нь авууштай.