

Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн зүгээс гүн талархлаа илэрхийлж байна.
🙏Хамгийн түрүүнд энэ хөтөлбөрийг санаачлан, санхүүжүүлж, тууштай дэмжиж ирсэн IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага -даа тусгайлан баярлалаа

📊 Дэлхийн 11 улсад бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй 24 монгол оюутан, залуу 200 гаруй өргөдөл гаргагчийн дундаас шалгарч, эх орондоо зуны 2 сарын хугацаанд мэргэжлийн дадлага хийж, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулав.

🤝 Хилийн чанадад сурч, амьдарч буй монгол залуусын мэдлэг чадварыг эх орныхоо хөгжилтэй холбох гүүр болсон хүлээн авагч 9 байгууллага-даа талархал илэрхийлье.

📚 Оролцогчдын эрэлт хэрэгцээнд суурилсан судалгааны үндсэн дээр 6–8 долоо хоногийн Professional Workshop, байгууллагатай танилцах study tour, арга хэмжээнүүдийг MCS Групп, UV Group, MAX Групп, Хаан Банк, ТЭСО Групп, IT Park зэрэг байгууллага, багш нарынхаа дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Залуус маань Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, career төлөвлөлт, ажил–амьдралын тэнцвэр, digital ур чадвар, тогтвортой хөгжил зэрэг чухал сэдвээр сургалт, воркшоп, мэдлэг хуваалцах арга хэмжээнд оролцож, Диаспора фестиваль, иогийн хөтөлбөрт хамрагдсан.
✨ Хамгийн гол нь — оролцогч залуус маань эрч хүчтэй, зорилготой, зоригтой, идэвхтэй суралцаж, туршлагаа хуваалцсанд маш их баярлалаа. Та бүхний оролцоо, сэтгэл ханамж өндөр байсан нь бидний хамгийн том урам байлаа.
YOUTHinc.-тэйгээ үргэлж холбоотой байгаарай. Төгсөж ирээд эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулаарай 🇲🇳
Ирээдүйдээ бэлэн, чадамжтай, утга учиртай амьдралаа бүтээж буй монгол залуу мэргэжилтнүүд улам олон болох болтугай!


#MongolDiaspora #DiasporaInternship #IOMMongolia #YOUTHinc #InternshipProgram #Summer2026 #YouthDevelopment #DiasporaEngagement #BrainGain #ProfessionalDevelopment #CareerDevelopment #FutureReady #Partnership #Mongolia #GlobalMongolians
