Юуны түрүүнд энэхүү гайхалтай боломжийг олгосон IOM болон YouthInc-ын ах эгч нартаа баярлалаа. Энэхүү хөтөлбөр бол зүгээр ч нэг “дадлагын хөтөлбөр” байгаагүй юм шүү. Энэ бол өөрийгөө илүү чадавхжуулахад, монгол орныхоо ажил болон хөдөлмөрийн зах зээлийг ойлгоход, бид бүхэн яаж дор бүрнээ хичээж амьдардаг юм бэ гэдгийг харахад, аан тэгээд хамгийн хөөрхөн хүмүүстэй танилцуулж, хамтдаа маш олон дурсамжийг бүтээх боломжийг олгосон “үнэт эрдэнэ” шиг гайхалтай боломж байлаа. МАШ ИХ БАЯРЛАЛАА🩷

Анх би монголд дадлага хиймээр байна гэж бараг зүүдэлж сэрээд л өглөө нь дадлагын зарыг харсан. Маш их баярлаж билээ, гэхдээ тухайн үедээ зүгээр л “ажил хийгээд ирнэ” гэж бодож байсан чинь сүпер зохион байгуулалттай, маш их сэтгэл гаргасан community-д ороод ирсэн. Зөндөө олон зүйлийг энэхүү хөтөлбөрөөр олж авсандаа!

Миний хувьд хүний эрхийн хуулиар илүү сонирхолтой ба Монголын хараагүйчүүдийн төвд ажиллах хугацаанд хууль зүйн талаар бага ч гэсэн мэдлэг мэдээлэлтэй болж, ямар асуудал бодит амьдрал дээр тулгардаг вэ гэдгийг ойроос харж тэр зүйлд би юу хийж чадах вэ гэдгийг маш их асуухад хүргэсэн өдрүүд өнгөрсөн билээ. Хүн өөрөө л туулахгүй бол энд асуудал байна гэдгийг яаг сайн хардаггүй юм байна лээ. Тиймээс бусад хүмүүстэй уулзаж ярилцаж, тэр хүний өнцгөөс харах гэж хичээх нь ямар чухал гэдгийг сайн ойлгож авсан.

Заа тэгээд энэхүү гайхалтай зунг хамтдаа өнгөрөөсөн бүх найзууддаа, ах эгч нартаа баярлалаа! Монголдоо ирээд бүгд чаддаг зүйлээ хийгээд хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээнэ ээ, бүгдэд нь хайртай шүү❤️
