
Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нэн түрүүнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт Хөдөлгөөний газрын “Монгол Диаспора” хөтөлбөрт хамрагдаж эх орондоо дадлага хийх болсондоо туйлын баяртай байгааг илэрхийлэхгүй өнгөрч үл чадна. Иймд энэхүү хөтөлбөрийн хугацаанд олж авсан сургамж хийгээд өөрийн өчүүхэн мэдрэмж сэтгэгдлээ сийрүүлэн үлдээх чин хүслийг өвөртлөн байсан нь өдгөө энэхүү хуудаст бууж байгаа билээ.
Миний хувьд 2026 оны 6 сарын 19-нд болсон анхны нээлтээр хамт хөтөлбөрт хамрагдах болсон орон орны оюутнуудыг анх хараад сэтгэл догдлон байсан ба нэгэнтэйгээ гар барьж, мэнд усаа мэдэлцэж эхэлсэн цагаас хойш ижилдэн дасаад 2 сарын хугацааг туулах дөхөөд зогсож байгаа нь ёстой л цаг хугацаатай уралдан байх шиг л санагдана.

Хөтөлбөрийн хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагт гадаадад сурдаг монгол оюутнуудтайгаа нэг доор цуглаж бие биеэ хүндэтгэн ойлголцож, туршлага мэдлэгээ солилцож ирсэнд туйлын талархууштай хандаж байгаагийн сацуу насан туршийн найз нөхөд ч болсон гэхэд хилсдэхгүй нь лавтай.

Цаашлаад Монголын хамгийн том бизнес эрхэлж буй компаниудаар зочлон ажлын байрны орчин нөхцөл, бодит байдал, хандлага, алсын хараатай нь танилцах боломж олгосон YOUTHinc-ийн хамт олондоо энэ дашрамд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүслээ.

Хэдий бид хөгжилтэй, сургамжтай, туршлагатай болж өнгөрөөж чадсан ч хөтөлбөр дуусах өдөр хөнгөн гунигтай, нүдэндээ нулимс дуслуулан нэгнээ харж зогсох байх буй зай. Зарим нь намартаа буцдаг нүүдлийн шувууд шиг нисэн үл хүрэх газрыг дахиад л зорих бол зарим нь эх орондоо нутагшин сууж, ханцуй шамлан ажилдаа орно. Эцэст нь нэгэн зуныг дурсамжууд маань нэгэн зууны итгэл, хүслийн гал болон бадрах ерөөлийг тавьж байна аа.
Анхаарал хандуулан уншсанд гялайлаа.
