🚀МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЗАСАГЛАЛЫН ФОРУМ Mongolia IGF Chapter НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.🇲🇳
🇺🇳НҮБ-ын Интернэт засаглалын форумын (UN IGF) зарчмаар байгуулагдсан Монголын Интернэт засаглалын форум (Mongolia IGF) албан ёсоор нээлтээ хийж, анхны форумаа 10 дугаар сарын 6–7-ны өдүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркт зохион байгууллаа.
"Олон талын оролцоо – Нэг цахим ирээдүй" уриатай тус арга хэмжээг Mongolia IGF Chapter, DiGO Foundation Mongolia зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, оюутан залуус болон тусгай хэрэгцээт иргэд зэрэг олон талт төлөөлөл оролцож, Монгол Улсын цахим шилжилт болон кибер аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.
Уг форумд YOUTHinc-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Балжинням Интернет Нийгэмлэгийн (Community Advocacy Fellow 2026) хувиар оролцож Монголын IGF-ийн хүрээнд залуучуудын оролцоог хангах боломжийг хөгжүүлэхэд санал солилцлоо. Мөн энэ сард Ази, Номхон далайн Залуучуудын Интернэт Засаглалын Форумд (yIGF 2026) Улаанбаатар хотоос цахимаар оролцож бүсийн хэмжээнд туршлага судалж байгаадаа баяртай байна.
💙Цаашдын алхам: yIGF Mongolia санаачилга буюу Бид залуусыг ердийн нэг цахим хэрэглэгч бус, бодлого тодорхойлох шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэдэг гол оролцогч тал болгохын төлөө хамтрагч талуудтай ажиллах болно.
Бидэнд залуусыг бүсийн хэмжээний бодлогын хэлэлцүүлэгтэй холбох боломж олгосон
Mongolia IGF Chapter igf.mongolia NetMission Academy Internet Society ISOC Mongolia Chapter @yIGF ийн хамт олонд талархал илэрхийлье.🤗
#yIGF2026 #APrIGF2026 #MongoliaIGF #InternetGovernance #digitalgovernance
