MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 арга хэмжээ

MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 арга хэмжээ Энэхүү арга хэмжээ нь 09.27-ний өдөр “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.…

Энэхүү арга хэмжээ нь 09.27-ний өдөр “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь дээр сэдвийн хүрээнд урилгаар ирсэн мэргэжлийн хүний нөөцийн мэргэжилтэн, амжилттай явж буй албан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн өөрсдийн KNOW HOW-г бусадтай хуваалцсан юм.

Тэдгээрээс товчхон дурдвал:

  • Хүний нөөцийн хомсдол нь эдийн засаг, мэргэжил сонголт болон ажил горилогчдын чадвараас хамаарч байгаа. Жишээлбэл: Зангиа.мн дээр нэг ажлын байр нь дээр 260 гаруй ажлын анкет ирдэг ч тэдгээрээс 5 хувь нь л ажил орлогчийн шаардлагад нийцдэг. Мөн төрийн шинэ эргэлтийн бодлогод дараах зүйлийг тусгасан.

Хүснэгт: Инновац, Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун, блокчейн зэрэг технологийн хөгжилд түшиглэсэн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх хүний нөөцийг бүрдүүлэх

Тиймээс бид өөрсдийгөө илүү сайжруулж, илүү чадварлаг болох ёстой гэдгийг энэхүү төсөл, хөтөлбөрөөс харж болно.

  • ТАЛЕНТ буюу ажлын байран дээрх чадварлаг боловсон хүчин гэж ойлгож болно. Талент нь дараах шинжүүдийг агуулдаг. Үүнд: ажлын бүтээмж өндөр, бусдыг манлайлан дагуулдаг, хурдан шуурхай, оюуны потенциал өндөр тийм хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлд ТАЛЕНТ гэж нэрлэдэг.

Дээрх дурдсанчлан дан ганц хөдөлмөрийн зах зээл гэлтгүй эдийн засаг, төр, нийгмийн хосолсон томоохон асуудлыг хөндсөн, маш чухал хэлэлцүүлэг болж өнгөрсөн юм.