MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 Хүний нөөц ба ажиллах хүчний хомсдол

MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 Хүний нөөц ба ажиллах хүчний хомсдол 2024 оны 9-р сарын 27-ны өдөр Good Workplace Awards 2024 арга хэмжээ “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засг…

2024 оны 9-р сарын 27-ны өдөр Good Workplace Awards 2024 арга хэмжээ “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвээр болсон билээ. Уг арга хэмжээ нь гурван хэсгээс бүрдсэн:

  1. Монголын хүний нөөц шавхагдсан уу?
  2. Юу нөлөөлдөг вэ? Цалин эвэл Үнэт зүйл үү?
  3. Шилдэг компаниудын хүний нөөцц яаж шийдэв?
Үндэсний Статистикийн Хороо - Монгол улс, Улаанбаатар хотыг авч үзэхэд ажилгүйдлийн түвшин 2023 онд 15-19 насны 34.8% бол 20-24 насныхны хувьд 8,2% байсан бол 2024 оны 2-р сарын байдлаар 15-19 насныхан 4.5%, 20-24 насныхан 1.3%-р өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс харахад ажилгүйдлийн түвшин ихсэж байгаатай холбоотойгоор жил ирэх тусам улам эрчтэй өсөх шинжтэй.

Өнөөдрийн нийгэмд хүний нөөц буюу ажиллах хүчний хомслдол олон улс оронд томоохон асуудал болж байгаатай холбоотойгоор Монгол улсад ажиллах хүчин бий болохгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Энэхүү асуудлыг шийдэхэд хамгийн эхэнд анхаарах зүйл бол боловсролын систем юм.

Залуучуудад мэргэжлийн боловсрол дутмаг, эсвэл сонгосон мэргэжил нь хөдөлмөрийн зах зээл дээр эрэлтгүй байгаагаас үүдэн ажилгүйдэлд өртөж байна. Иймд боловсролын системийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх нь чухал. Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн.

Их дээд сургууль төгсөгчид онолын мэдлэг сайтай боловч практик ур чадвар дутмагтай: үнэнч шударга, ёс зүйтэй байдал, багаар ажиллах чадвар, идэвх оролцоо, зорилго тэмүүлэл, нээлттэй, бүтээлч байдал, манлайлах эрмэлзэл нэн тэргүүнд харгалзан үздэг. Монголын хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байрны эрэлт, нийлэлтийн тэнцвэрт бйадал алдагдсан дараах байдлаар илэрнэ. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болон техник, технологийн дэвшилтэт мэдлэгийг шаардсан ажил мэргэжлүүд ажиллах хүч дутагдаж байгаа бол бусад салбаруудад мэргэжилтнээр дүүрэн(илүүдэлтэй) байна.

Залуусын дийлэнх нь гадагшаа явж суралцах тэндээ ажиллаж амьдрах сонирхолтой байгааг авч үзэхэд Монгол улсын цалингийн хөлс бага, ажиллах нөхцөл тааруу байгаа нь чадварлаг ажилтнуудыг гадаад руу шилжин гаргах, ажилгүй болох зэрэг шийдвэр гаргахад хүргэж байгаатай холбоотой.

Хүний нөөцийн хувьд нас насны хүнтэй байнга харилцдаг болохоор үеүдийн онцлогт тохируулан харицах хэрэгтэйг дурьдав. Үе бүр өөсдийн гэсэн сул болон давуу талтай боловч үүнийг ажлын талбарт ялгаж, зааглахын оронд бие биедээ тусалж дэмжиж ажиллах нь чухал. Z үеийнхэн өөрсдийгөө илүү чөлөөтэй илэрхийлж, хүссэн цагаараа ажиллах сонихолой байдаг учираас ажлын уян хатан цагийн хуваарийг ашиглах жишээтэй.

Засгийн газрын хүний нөөцин хөгжлийн талаархи бодлого, стратеги хангалтгүй байгаатай холбоотой асуудлууд ч мөн үүсдэг. Бодлого, төлөвлөлт хоорондын уялдаа холбоо муу байгаагаас үүдэн, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа юм.

Дээрх шалтгаануудыг авч үзвэл, Монгол Улс хүний нөөцөө сайжруулахын тулд боловрол, нийгмийн хандлага, эдийн засгийн тэнцвэрийг ханган илүү үр нөлөө үзүүлэх чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Залуу мэргэжилтнүүд бий болох нь янз бүрийн ур чадваруудыг шаардаж байгаатай холбоотойгоор Soft & Hard skill хэрэгтэй болжээ. Ингэснээр ирээдүйд илүү тогтвортой, үр ашигтай ажиллах хүчин бий болох боломжтой бөгөөд хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлж чадвал гадаад руу явж тэндээ ажиллах шаардлаггүй болно гэж би үзэж байна.