Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн үндэсний 9-р чуулганыг “ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ ЦОГЦЛООХОД ТӨР, ИРГЭНИЙ НИЙГЭМ, ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛЧ ХАМТЫН ОРОЛЦОО” сэдвээр зохион байгууллаа.

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Залуучуудын хөгжлийн үндэсний 9-р чуулганыг Төрийн ордноо иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан оролцоог хангах зорилгоор энэ жилийн чуулганыг “ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ ЦОГЦЛООХОД ТӨР, ИРГЭНИЙ НИЙГЭМ, ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛЧ ХАМТЫН ОРОЛЦОО” 21 аймаг, 9 дүүргийн 800 залуусын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.



Залуучуудын ур чадвар, энтерпренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллах Салбар хэлэлцүүлэгт оролцлоо.
- БШУЯ салбарын стратеги бодлогодоо залуучуудын зөөлөн ур чадвар,дижитал ур чадварыг хөгжүүлэх асуудлыг төлөвлөх, төсөвт суулгах;
- ХНХЯ болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээрх стратеги бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах түншлэлийг хөгжүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөр эрхлэх боломжий бүрдүүлэх;
- Залуучуудад халамж өгөхөөс илүү хувийн биенес, аж ахуй эрхлэх хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, цахим ур чадварыг нь хөгжүүлэх, бие даан амьдрах чадавх зэрэг зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд төрөөс тогтвортой дэмжлэг үзүүлэх;
- Өсвөр үеийнхэн, залуучуудыг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангахад тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөж түүнээ үр дүнтэй зарцуулах;
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийг судалгаан дээр үндэслэн боловсруулах, хэрэгжилтийн үнэлгээн дээр үндэслэн дараагийн хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулах; Бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад залуучуудын оролцоог хангах
- Мэдлэгт суурилсан эдийн засагт ажиллах олон янзын ур чадварыгхөгжүүлэх замаар хөрвөх, давхар орлогоо нэмэгдүүлэх боломжийг залуучуудад олгох талаар боловсролын байгууллага, ажил олгогч, суралцагч, төгсөгчдийн аль аль нь ойлголт, мэдээлэлтэй байх орчинг бүрдүүлэх;
- Интернет, нийгмийн цахим сүлжээгээр голдуу мэдээлэл авч байгаа өсвөр үеийнхэн, залуучуудыг суралцах мэргэжил, тохирох ажлаа зөв сонгоход хөдөлмөрийн зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх;
- Залуучуудыг дижитал технологийн мэдлэгт суурилсан ур чадвартай хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй ажлын байранд бэлэн мэргэжилтэн болгож бэлдэхэд улс төсөв хөрөнгөө зарцуулах;
- Залуу ээж, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээж нарыг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх, өрхийн аж ахуйг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх,
- залуучуудын санаачилсан дижитал шийдлийг дэмжих, бэлэн буй палатформууд дээр төрөөс контентыг байрлуулах зэргээр хамтран ажиллах;
- Хөдөлмөрийн харилцаанд орох залуучуудын туршлага муугаас хөдөлмөрийн мөлжлөгт орох эрсдэлээс сэргийлэх эрх зүйн зохицуулалт хийх;
- Залуучуудын гадаадад хөдөлмөр эрхлэх урсгалыг бууруулах зорилгоор инновацийн төвүүдийг залууст ойр байгуулж ажилуулах;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр:
- Хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, бодлогын үнэлгэээн дээр суурилан өөрчлөлт оруулах;
- Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах төрийн захиргааны байгууллагын бүтцийг тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжит
- хувилбараар шийдвэрлэх;
- Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын төслийг залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлж, саналыг тусгах;
- Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх санхүүжилт босгох механизмыг дараагийн хуулийн өөрчлөлт дээр оновчтойгоор шийдвэрлэх;
- Хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг хууль хэрэгжүүлэх үүргийг тодорхой болгож, хариуцлага тооцох механизмыг бий болгох;
- Залуучуудын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Эрүүл мэндийн асуудлыг тусгах;
- Залуучуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлгийг төлөвлөх;
- ХНХЯ дэргэд залуучуудын санал бодлыг бодлого шийдвэртээ тусгах орон тооны бус Залуучуудын Зөвлөлтэй болох, залуучуудтай эрх мэдлээ хуваалцах;
Бидний боловсруулсан энэхүү Зөвлөмжийг хүлээн авч цаашид залуучуудын хөгжил, оролцооны асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, бодлого хэрэгжүүлэхдээ анхааран хэрэгжүүлж төрийн бодлого, үйлчилгээг залууст ээлтэй болгохыг хүсэж байна.
YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network хамтаар бид залуус болон дэмжигч байгууллагуудтайгаа хамтран манлайлан оролцох болно оо.
#Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр Чуулганыг зохион байгуулсан болон оролцсон дэмжсэн та бүхэндээ баярлалаа. 2023/08/25
