Happy Mongolian YOUTH Day 8/25/2024🥳

- Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг эзэлдэг өсвөр үе, залуучууд дэлхийн 181 орноос “Залуучуудын хөгжлийн индекс”-ээр 58 дугаарт эрэмбэлэгдэж залуучуудын хөгжил, оролцоо өндөр улс орны тоонд багтаж байна.
- Гэвч өсвөр үе, залуучуудад тулгамдсан шийдвэрлэх ёстой олон асуудлууд байгаа бөгөөд тэдгээрийг их өгөгдөл, судалгаа, шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэж улс орны нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбаруудад бодлогын шидвэр гаргаж
залуучуудын идэвхи оролцоо, ололт амжилтыг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын шийдвэрээр #Залуучуудын_яамыг байгуулж, Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа билээ.
- Иймд өсвөр үе, залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажилладаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн болон төрийн бус байгуулага, иргэн, эрдэмтэн судлаачид та бүхнийг #Залуучуудын_хөгжлийн_төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

@Залуучуудын Хөгжлийн Зөвлөл
@youthinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг
Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network Монголын Хүүхдийн Зөвлөлийн Төгсөгчдийн клуб Монголын Оюутны Холбоо
