Мөрөөдлийн талаар...

Мөрөөдлийн талаар... Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох. Шүтдэг хүнийхээ өрсөлдөгч болтол шаргуу хөдөлмөрлө гэж үг бий. Сайн байцгаана уу? Намайг Бямбадолгор гэдэг. Та бүхэн Бимбук гэж дуудаж бо…

Миний мөрөөдөл бол бусдын мөрөөдөл болох. Шүтдэг хүнийхээ өрсөлдөгч болтол шаргуу хөдөлмөрлө гэж үг бий.

Сайн байцгаана уу? Намайг Бямбадолгор гэдэг. Та бүхэн Бимбук гэж дуудаж болно оо.

Өнөөдөр би та нартаа өөрийн хүсэл, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж буй нэгэн алхмыг хуваалцахаар энэхүү блогийг бичиж байна.

Миний мөрөөдөл бол Ml ашиглан хүний биед тэр дундаа зүрх, тархи зэрэг хийхэд төвөгтэй хэцүү мэс заслыг хийх микро бичил роботыг бүтээх юм. Ингэснээр асар их цаг хугацаа, хөрөнгийг хэмнэнэ гэж боддог.

Анх их сургуульд ороод код бичиж эхэлсэн ба тухайн үед үеийнхэн маань аль хэдийн код бичих анхан, дунд шатны мэдлэгээ олоод авчихсан, бүр зарим нь мэргэжлээрээ ажилладаг болчихсон байлаа. Тэднийг хараад өөрийгөө ямар их хоцорч яваагаа ойлгосон ч үүнийгээ дагаад улам их сурах хүсэл эрмэлзэлтэй болсон юм. Том том технологийн компаниуд тэр дундаа мэдээллийн технологийн салбар дэлхийг эзэгнэж байгаа нь надад тэдгээр амжилттай хүмүүс миний мөрөөдөлд хүрэх хөшүүрэг болж өгнө гэдэгт итгэж байгаа. Аугаа хүн болохын талд алхам алхмаар, бага багаар өдөр бүр тууштай хичээж чадвал тэдний эгнээнд нэгдэж чадна гэж итгэдэг учраас зөөлөн ур чадвараа давхар хөгжүүлж ямар нэгэн зүйл гараасаа гаргах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм учраас монгол улсаас цорын ганц цахиурын хөндийд гарсан Эрксис компанийг сонгож дадлага хийхээр шийдсэн юм.

Эрксис компаний хувьд олон улсын түвшинд өрсөлдөж буй компани бөгөөд үйл ажиллагаа нь үргэлж анхаарал татсаар ирсэн. Тэдний нийгэмд чиглэсэн төслүүд болон бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүмүүсийн амьдралд эерэгээр нөлөөлдөг нь надад маш их таалагддаг.

Тус компаний хүний нөөцийн мэдээллээс харахад маш олон залуу мэргэжилтнүүд ажилладаг ба энэ нь надад янз бүрийн хүмүүстэй networking хийж, олон чадварлаг мэргэжилтнүүдээр хүрээлүүлж том туршлагыг хуримтлуулж чадна гэж итгэж байгаа. Өөр өөр үзэл санаатай, өөр өөр хүмүүстэй хамтран ажиллах нь цаашлаад шинэлэг шийдэл гаргах боломжтой гэж би боддог.

Дадлага хийх явцдаа нэгдүгээрт онолын мэдлэгээ бодит болгон, практик ур чадвараа дээшлүүлнэ гэж зорьж байна. Хоёрдугаарт мэдээж хэрэг дээр дурдсанчлан олон чадварлаг мэргэжилтэнгүүд бүгд дээд түвшний хүмүүс учраас тэдгээр чадварлаг удирдлагын дор мэргэшиж, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдэж авах зорилготой. Хамгийн гол нь эмэгтэй ч байсан эрчүүдээс дутахгүй амжилттай сайн ажиллаж мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам ойртоно гэж бодож байна.