
Дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох Сингапурын үндэсний их сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг эзэмшээрэй. Азийн хөгжлийн банкны (АХБ) Японы тэтгэлэгт хөтөлбөрийн тусламжтай сургалтын төлбөр, байр, хоол хүнс, ном, материалын сарын тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, аяллын зардлыг санхүүжүүлэх бүтэн тэтгэлэгт материалаа илгээгээрэй.
Улс: Сингапур
Үргэлжлэх хугацаа: Нэг жил (Америкт 3 сар)
Зэрэг: Бизнесийн удирдлагын магистр
Төрөл: Бүтэн тэтгэлэг
- Сургалтын төлбөр
- Онгоцны зардал
- Байр
- Эрүүл мэндийн даатгал
- Сурах бичиг, ном, нэмэлт материал
Тавигдах шаардлага:
- Бакалаврын зэрэгтэй байх
- Хамгийн багадаа 2 жил ажилласан туршлагатай
- GMAT/GMAT Focus/GRE өндөр оноотой байх
- TOEFL: хамгийн бага оноо 100/ IELTS: хамгийн багадаа 7.0 оноо
Бүртгэлийн дуусах хугацаа: 2025 оны 1 сарын 15
