New beginning

New beginning Хүн шинэ зүйлтэй үргэлж учирдаг.Харин тэр зүйлийн аль нэгийн сонирхож эхлэн өөриййн амьдарлийн утга учираа бүтээж шинэ адал явдалтай дурсамж,үнэ цэнийг бүтээдэг. Мэргэжил бол хүний амьдр…

Хүн шинэ зүйлтэй үргэлж учирдаг.Харин тэр зүйлийн аль нэгийн сонирхож эхлэн өөриййн амьдарлийн утга учираа бүтээж шинэ адал явдалтай дурсамж,үнэ цэнийг бүтээдэг.

Мэргэжил бол хүний амьдралд хэзээ ч уйдахгүй, үргэлж дурлаж хийх зүйл гэж боддог. Дуртай ажиллаа дурлаж хийвэл ажлын хамт олны хүрээлэл, хийсэн бүтээсэн зүйлүүд сайхан дурсамжуудыг бүтээж хүрээлэгдэнэ. Иймээс өөрийн дуртай мэргэжил, сонирхол олох нь өсвөр насны бидэнд хамгийн чухал бөгөөд яаж олов гэвэл шинээр сонирхож эхлээд дурлаж хийгээд өөрийн болгоно. Мэдээж тодорхой хэмжээний зорилготой болсноор өөрийн байр суурь мэдлээгээ дээшлүүлэх шаардлагатай болно. Тиймээс зорилгоо төлөвлөн цаасан дээр буулган бичиж, судлаж анхдагч мэдээлэлээ авч зорилгод чинь хүрэх дурлуулах зүйл YOUTHinc зорилтдоо хүрэж чадсан нь хэр тууштайгаа харуулах болно. Зорилготоо хүрэх хүсэн мэргэжлээр ажиллахын тулд олон бэрхшээл тулгарна үүнийг давхийн тулд алдаа оноо, тэсвэр тэвчээр, тууштай байдал нь хүсэл мөрөөдөл, амжилтын гол үндэс юм. Өсвөр үеийхэн биднийг ярилвал их ярвигтай асуудал сонирхолынхоо эрэлд гарч олон зүйлийг туршин бүтээж, бүтэлгүйтэх үед шантарж асаж байсан гал нь түрхэн зуур ус цацсан мэт унтарна. Үүнийг даван туулхын тулд шарлахаж илүү их хичээнэ. Ингээд хичээгээд хичээгээд үр дүнд ч хүрэхгүй үе бий. Энэ үед би үнэхээр чадахгүй юм байна, эсвэл шантраад орхих хэрэгтэй болдог. Өсвөр насных бид хэзээ ч юу дээр алдсан, яагаад дуустал нь хийхгүй зарим тохиолдолд дундаас нь хаядаг. Эцэг эхчүүд зарим тохиолдолд бидний бодлыг асуухгүйгээр хүчээр шийдвэрлэдэг энэ нь дургүй хүсэлгүй зүйлд нь явуулах, хийх нь хурдан шантрах шалтгаан болдог гэж боддог. Тиймээс бидний хүсэл мөрөөдөлтэй ярилцах нь хамгийн чухал бас юунд дуртай ямар сонирхолтой болох талаар ярилцах нь өөрийгөө олоход илүү тус нэмэр болно. Тиймээс өөрийгөө олох ирээдүй мэргэжил зөв сонгох нь хүний амьдралын 50 хувийг шийдвэрлэдэг. Тэгэхээр өөрийгөө олох, зорилгоо тодорхойлохын тулд янз бүрийн зүйл туршиж үзэж, бэрхшээлийг даван туулж өөрийгөө олоорой. Амжилт бүрийн ард бэрхшээл байдаг.