Өнгөрсөн 2 гаруй сарын хугацаанд юу мэдэж, сурч авсан болон үнэлгээтэй холбоотой мэдсэн зүйлээ энэхүү блог доо бичиж оруулсан болно.
Өөрийгөө хөгжүүлж аль болох үр бүтээлтэй байя гэсэн зорилготойгоор Youthinc болон MEA-ийн Young Emerging Evaluators 6 сарын internship хөтөлбөрд хамрагдан орсон билээ. Анх бие биентэйгээ танилцан хөтөлбөрийн зорилгыг илүү дэлгэрэнгүй мэдэж авсан. Миний хувьд Mongolian Evaluation Case Competition- ийг сурталчилан танилцуулах баг-д Logistic-ийн үүргийг хариуцаж авсан. Бид бүгд хоорондоо meet- ээр ярилцаж өөрсдийн үүрэг role хуваарилсан. Fellow intern- үүд маань нилээн чадвартай, туршлагтай гэдэг нь надад илт мэдэгдэж байсан. Тэднээс илүү их зүйл сурч авах хүсэл төрж эхэлсэн. Шууд өөрийн хариуцаж авсан task аа хийхэд Монголын хүнд суртал, өөр олон асуудлуудтай тулгарсан. Гэхдээ маш олон зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаа. Season 1 маш хурдацтай явагдсан, мөн бэлтэх хугацаа их байсан учир үр дүнтэй байсан гэж бодож байгаа. 7 хоног бүрийн 4 дөх өдрийн сургалтаар үнэлгээний салбарт он удаан жил ажилсан туршлагтай мэргэжилтэнгүүдэс маш их зүйл мэдэх авж амжсан билээ. Үнэлгээ гэж юу болох, үнэлгээний ач холбогдол, хэрэгцээ, арга барил гэх мэт олон талаас зааж байсан учир маш хэрэгцээтэй, үр дүнтэй сургалтууд гэж би хувьдаа дүгнэх нь байна. Маш олон мундаг хүмүүсээс сургалт авсандаа сэтгэл ханамжтай байгаа.
Үнэлгээ нь хүмүүсийн үйл ажиллагааны ахиц дэвшил, үр нөлөөг дүгнэхэд тусалдаг чухал үйл явц мөн. Давуу болон сул талуудыг тодорхойлох, өсөлтийг дэмжих, үндэслэлтэй шийдвэр гаргах зэрэг үнэлгээний олон ач холбогдлыг ойлгосон. Үнэлгээ хийх явцад цуглуулсан мэдээлэл нь түүнийг үнэн зөв, найдвартай байдалд нөлөөлдөг. Мэдээлэл цуглуулах нь үнэлгээний үйл явцын нэгэн том хэсэг. Статистик шинжилгээ, судалгаа, ярилцлага, зэрэг мэдээллийн аргуудыг хослуулан ашиглах нь илүү найдвартай үнэлгээг хийх замыг бий болгодог. Төслийн менежмент, эсвэл компанийн үр ашиг гэх мэт үнэлэхдээ тодорхой мөн замтай зорилтуудыг тавих нь тухайн зүйлийг илүү бүтээмжтэй үнэлэх боломжийг бий болгодог.
2 сарын хугацаанд маш олон хүмүүстэй танилцаж нэгэн том зүйлийн жижигхэн хэсэг болж байгаадаа их баяртай байгаа. Season 2 доо илүү их зүйл мэдэж авна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Улам хичээх болноо :)
