
Энэхүү тэтгэлэг нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр Бакалавр болон Мастерын түвшний оюутнуудад зориулсан Сингапурын Наньян технологийн их сургуульд дэлхийд тэргүүлэгч багш нарын удирдлага дор 2-3 сар бүрэн тэтгэлэгтэй суралцах гайхалтай боломж юм.
Улс: Сингапур
Үргэлжлэх хугацаа: 2 – 3 сар
Төрөл: Бүтэн тэтгэлэг
- Сургалтын тэтгэлэг
- Оюутны байранд байрлах
- Сар бүрийн тэтгэмж
- Онгоцны тасалбар
- Амьдрах зардал, виз, бүртгэлийн төлбөр
Тавигдах шаардлага:
- 2025, 2026 онд төгсөх бакалавр, мастер зэрэг эзэмшихээр суралцагч
- Сурлагын голч дүн өндөр байх
- Цаашид Наньян технологийн их сургуульд докторын зэргээр сурах хүсэл эрмэлзэлтэй байх
Шаардлагатай материал:
- Хувийн мэдээлэл
- Паспортын хуулбар
- Зорилго илэрхийлсэн захиа
- Судалгааны хүсэлт
- Зэргийн дипломын хуулбар
- Дүнгийн хуулбар
- Англи хэлний түвшнийг батлах хуулбар
- Тодорхойлох захидал
- 1-2 минутын хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлсэн бичлэг
Бүртгэлийн дуусах хугацаа: 2024 оны 09 сарын 30
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.ntu.edu.sg/about-us/global/global-connect-fellowship
