Амьдрал гэдэг таны хийж хөдөлмөрлөсний хирээр сайжирч эсвэл хийхгүй хойш суусны улмаас дордох энгийн атлаа туйлын тодорхой зүй тогтолтой билээ.

Иймд өөрийгөө хөгжүүлж, улам илүү хүчирхэг болох хүсэлтэй та яг одооноос өөр дээрээ ажиллаж эхлээрэй! Бусад бүх зүйлс түүний тань араас дагаж ирэх болно.
Сайн мэдээ гэвэл та өөрийгөө сайжруулахын тулд бүрэн хувиргалт хийх шаардлага огт үгүй бөгөөд цөөн хэдэн хялбар дадал зуршил л таны сэтгэл хангалуун амьдрах боломжийг дээшлүүлж, өдөр бүрийг тань утга төгөлдөр болгоход ихээхэн тустай болохыг анзаарч ухамсарлахад л хангалттай юм.
Ингээд таныг өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар болоход тань туслах энгийн дадал зуршлуудаас хуваалцья.
1. Урьдчилан төлөвлөх
Календарь хөтлөх эсвэл орой бүр унтахаасаа өмнө маргааш хийх ажлынхаа жагсаалтыг гарга. Ингэснээр ирэх өдрүүдэд таныг юу хүлээж байгааг яг таг тооцоолон, таны цагийг илүү оновчтой болгох боломжтой бөгөөд ингэснээр та хийх ёстой бүх зүйлийнхээ талаар бодож нойргүй хонох эсвэл маргааш нь сандарч бухимдахаас сэргийлэх тустай.

2. Дасгал хөдөлгөөн хийх.
Дасгал хөдөлгөөн нь эндорфиныг тархинд ялгаруулдаг ба сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг төдийгүй таныг илүү сэтгэл хангалуун байхад туслах болно. Өдөрт ердөө 20 минутын дасгал хийхэд л хариуд нь та хангалттай их таатай мэдрэмжийг түүнээс авдаг болно.

3. Шинэ зүйл туршиж үзэх.
Дэлхийн хаа нэгтээ үл мэдэгдэх хэсэг рүү аялал төлөвлөх эсэхээс илүү ажил, сургууль руугаа өөр замаар явахад л та шинэ зүйл туршиж байгаа хэрэг юм. Comfort zone буюу тав тухтай байдлаасаа гарах явдал нь таныг өөрчлөлтөд илүү тэсвэртэй болгон, улмаар таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг гайхалтай зүйл байдаг юм шүү.

4. Инээд хөөртэй байх.
Инээх нь өдөр бүр өөртөө зориулж хийж болох хамгийн хялбар, хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг юм. Тиймээс хөгжилтэй найзуудтайгаа цагийг өнгөрөөх эсвэл дуртай хошин шогоо олж үзээрэй. Чарли Чаплины хэлсэнчлэн “Инээгээгүй өнгөрөөсөн өдрөө дэмий үрэгдсэнд тооц”.
5. Тантай хамтарч таныг дасгалжуулах хүрээлэл эсвэл хэн нэг couch-тай болох.
Өөрийгөө сайжруулахын тулд хэн нэгэн таны зорилго дээр тантай хамт ажиллахаас илүү хурдан арга байхгүй. Судалгаагаар дасгалжуулагч хөлсөлдөг эсвэл хөгжих хүрээлэл, орчныг зорьсон хүмүүс дангаараа явсантай харьцуулахад хамаагүй их (илүү хурдан) үр дүнд хүрдэг гэж дүгнэгддэг.
Дашрамд YOUTHinc хүрээлэл таны өмнө нээлттэй байгааг дурьдахдаа таатай байна. Яг одоо бүртгүүлэх бол ЭНД дараарай :)
6. Өдрийн тэмдэглэл хөтлөх
Бичих үед та бодол санаагаа илүү гүнээс нь харах ба амьдралдаа хандаж буй аз жаргалтай, уйтгар гунигтай эсвэл тайван, бухимдалтай янз бүрийн хэв маягуудыг олж харах боломжтой. Үүний дараа та өөрийн хүсэл эрмэлзэл, зорилгыг илүү сайн ойлгож эхлэх болно. Товчхондоо өдрийн тэмдэглэл бол өөрийнхөө тухай илүү ихийг сурч мэдэх практик арга бөгөөд өөрийгөө таньж мэдсэнээр та өөрийгөө илүү сайжруулж чадна.

7. Өөрт байгаа зүйлээ үнэлэхэд туслахын тулд, өдөр бүр талархлын жагсаалт хөтлөх.
Өдөр бүр үл тоомсорлодог зүйлүүдээ анзаарч, тусгайлан талархаж эхлэх явдал нь тоо томшгүй олон ашиг тусыг өгдөг бөгөөд судалгаагаар талархлыг хөгжүүлж чадсан хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй бие бялдрын хувьд ч эрүүл байдаг болохыг харуулдаг.

8. Шинэ хүмүүстэй танилцах.
Гэр бүлийнхээ гишүүд, найз нөхөдтэйгөө хамт шинэ содон төлөвлөгөө гаргах, эсвэл клуб, ямар нэг зорилго огтлолцох хүрээлэлд элсэх гэх мэт шинэ хүмүүстэй танилцах боломжтой арга хэмжээ, боломжуудыг ямагт эрэлхийлж, алхам хий.
9. "Үгүй" гэж хэлж сурах
Энэ нь ердөө дөрөвхөн үсэг байж болох ч үнэн хэрэгтээ "үгүй" бол бүхэл бүтэн өгүүлбэр гэдгийг танд сануулж байна. Гэнэтийн зүйлс хэдийд ч тохиож болох учир өөрийнхөө сайн сайхан байдлыг хамгаалахад анхаарах нь хамгаас чухал юм.
Хэрэв та үдэшлэгт явахыг хүсэхгүй байвал битгий яваарай. Хэрэв таны ажлын ачаалал хэт их байгааг мэдэрвэл удирдлагатаа үг хэлээрэй. Өөртөө анхаарал халамж тавих нь хувиа хичээх явдал биш. Өөртөө хайртай байгаарай.
10. Бусдад өгч, хуваалцаж сурах.
Бусдад туслах замаар та өөрөө өөртөө бас тусалдаг. Сайн дурын ажил нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх явдал, ердийн үеийн сайн сайхан байдалд ч эерэгээр нөлөөлдөг.
11. Гомдоллохоо болих.
Гомдол тээснээр та уур бухимдлыг л бүтээх болно. Харин түүний оронд гомдлыг багасгахад туслах бүтээлч шийдлийг эрэлхийлээрэй.
12. Өдрийг бүрэн дүүрэн ашиглах.
Өнөөдөр бүр өөрийн гэсэн бэлэгтэй бөгөөд та тэр бүх боломжид нээлттэй байхын тулд 100% бэлэн байх хэрэгтэй. Үүний дараа л маргааш таны мөрөөдөл биелэх болно.
13. Бусадтай, бусдын амьдралтай өөрийгөө харьцуулахаа болих.
Харьцуулалт гэдэг өөрөө баяр жаргалын хамгийн том хулгайч гэдэг. Бид ихэвчлэн өөрсдийнхөө талаар мэддэг муу, дутагдалтай зүйлсээ бусдын талаар таамаглаж буй төсөөлөлтэйгөө тулган харьцуулдаг тул харьцуулалт нь шударга бус бөгөөд баттай үнэн биш байдаг. Илүү чухал зүйл бол харьцуулалт үргэлж буруу хүн дээр анхаарлыг тань төвлөрүүлдэг. Та зөвхөн нэг л амьдралыг удирдаж чадна. Өөр дээрээ төвлөр!

14. Өөрийгөө тэргүүн эгнээнд оруулж чаддаг байх.
Хийх хэрэгтэй гэж ойлгож байгаа мөртлөө, хийх алхмаа арын эгнээнд тавихаа боль. Бусдад тусал, гэхдээ өөртөө бас тусал. Хэрэв танд өөрийн хүсэл тэмүүллийг дагаж, өөрт хамаатай зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх мөч байсан бол тэр мөч яг одоо ч хэвээр байгаа.

15. Амьдрал хэмээх аялалыг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөө бүр хөгжлөөсөө харайн босож, цоо шинэ, хөөрч баярласан нүдээр нарт ертөнцийг тольдох бэлэг надад ч танд ч яг ижил тэнцүү ирдэг. Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, энэ амьдралыг хайрла. Хамгийн гол нь хөгжилтэй байгаарай, урам зоригтой байгаарай!

Дашрамд хэлхэд, хэрэв таны өөрийгөө хөгжүүлэх хүч бусдыг ижил амжилтанд хүрэхэд туслах явдлаар дамжин урам зориг болж ирдэг бол YOUTHinc - манай advisor нарын эгнээнд нэгдэн хамтран ажиллах боломжтой юм шүү. Танд амжилт хүсье.
