Өөрийгөө үнэлэх үнэлэмж ба ондоошил.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж ба ондоошил. Хэрэв хүн бүр өөр юм бол яагаад хэн нэгэн болох гэж дуйраагаад байгаа юм бол? эсвэл яагаад хэн нэгэнтэй адилхан биш байна гэдэгтээ гутраад байгаа юм бол? Хамтдаа ж…

Хэрэв хүн бүр өөр юм бол яагаад хэн нэгэн болох гэж дуйраагаад байгаа юм бол? эсвэл яагаад хэн нэгэнтэй адилхан биш байна гэдэгтээ гутраад байгаа юм бол? Хамтдаа жижиг болсон түүхтэй ярилцаад үзье.

Бусдаас өөр байх нь хамгаас ЗҮГЭЭРЭЭ…

-Угаасаа хүн бүр л өөр шүдний хэлбэр, хүүхэн хараа, хурууны хээ, тэр байтугай нэг зүйлээс мэдрэх мэдрэмжүүд хүртэл…
Намайг бага байхад ээж ажлаасаа ирээд орой бүрийн 8 цагт солонгос кино үздэг байлаа. Тэр үед Park Bo-Gum солонгос жүжигчин ээжийн хайрын их л хүргэж л дээ, бас надтай жоохон төстэй санагдсан юм шиг байгаа юм. Нэг орой хоол идэж байхдаа надруу хараад, “Миний хүү энэ жүжигчин чамтай төстэй, чи ийм л өндөр нуруутай, ухаалаг, ийм үстэй хүн болоорой! гэж хэлчихээд юу ч бодолгүй үргэлжлүүлэн хоолоо идэв. Би гаднаа инээгээл “за” гэж хэлсэн ч дотроо үнэхээр өөрийгөө үзэн ядаж, хэрвээ тэр хүн шиг болохгүй бол ээждээ хүлээн зөвшөөрөгдөхгүй юм байна, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн нь аясдаа намайг өөртөө итгэх итгэлийг байхгүй болгоод зогсохгүй өөрийн бодол, итгэл үнэмшил, өвөрмөц шинж чанарыг газар ортол нь нуун дарагдуулж бусдыг даган дуйраагч болон хувирч, “бусад зөв миний буруу” гэсэн сэтгэлгээ өөрт бий болсон байсан. Жоохон судалгааг харвал “Psychology Today” нийтлэлээр Доктор. Жөү Рубино (Dr. Joe Rubino) -ын хэлж байгаагаар "Дэлхий нийт хүн амын 85% нь self-esteem буюу өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудалтай" гэсэн байдаг. Энэ нь бидний өдөр бүрийн шийдвэр, амьдралын хэв маяг, харилцаатай шууд холбогдож аз жаргалтай байх , утга учиртай, эрүүл байхтай шууд холбогддог гэж Доктор. Люубомирски (Dr. Lyubomirsky.) хэлсэн байна. Магадгүй ганц миний ч гэлтгүй бид бүхний асуудал байсан байгаа биз?
Энэ зүйлстэй сүүлийн 3 жил ажиллаж, одоо ч сурж хэрэгжүүлдэг зүйлсээ та хэдтэй дээрх өөрийн жижиг болсон явдалтай холбон дүгнэн хуваалцая.
1) Хүн бусадтай төстэй байж болно гэхдээ адилхан байдаггүй, байх ч боломжгүй
-Тийм учраас би Park Bo-Gum хүн болохгүй шийдсэн, өөрийнхөө арай дээр хувилбар байхыг өдөр бүр сонгох болсон.
2) Хүн бүр өөр байгаад байхад яагаад харьцуулаад байгаан? Өөр л байлдаа.

-Энэ надад бид бүгд өөрөө өөрийнхөө баатар гэдэг бодлыг түрүүлж өдөр бүр арай илүү зоригтой, өөртөө итгэх итгэл нэмэгдэхэд тусладаг.

3) Зөвхөн ЗӨВ эсвэл БУРУУ гэсэн хариулт байхгүй, хэдэн мянган хариулт байж болно. Гэхдээ арай зөв рүү, арай үнэн лүү дөхөх хариулт л гэж байдаг юм байна.
-Энэ надад алдахаас айх айдасыг маш ихээр бууруудаг.
4) Хэн нэгэн болж, ямар нэгэн зүйл хийснээрээ хүлээн зөвшөөрөгдөхгүй харин өөрийнхөөрөө байхад л, оршиход л бид хүлээн зөвшөөрөгдөх ёстой.

-Энэ нь намайг өөрийгөө байгаагаар нь хүлээн авч энэ завгүй хурдан дэлхий ертөнцөд ганц хором удааширч, амьдралаас чамин мэдрэмжүүд, боломжуудыг олж харж мэдэрхэд тусладаг.
5) “Үг хүнийг үхүүлж ч чадна, амьдруулж ч чадна”
-Үнэн, бид хэн нэгэнд хэлж байгаа үгээ нухацтай хандах хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь бид хэнээс ямар үг авж байгаагаагаас үл хамааран амар тайван байж, өөртөө итгэж өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ илэрхийлдэг байх хэрэгтэй.
Эцэст нь: Өөр байхаас хэзээ ч битгий ай! Бид бүгд төстэй байж болно гэхдээ өөр юм шүү. Дараагийн удаа магадгүй олон дунд үг хэлэх хэрэгтэй болвол бусдас айж ичилгүй өөрийнхөө бодолоо саналаа хэлээд үз. Алдах, сандрах, тэнэг зүйл ярьсан ч хамаагүй ээ, одоогийн байгаа нь л энэ шүүдээ харин хөгжөөд суралцаад ойлгоод явах нь л гол учир юм болуу? Хариултыг танд үлдээе.
Анх удаагаа блог бичиж байгаа болохоор алдаа их байгаа байх цаашдаа улам сайжирна аа. Цагаа гарган уншсанд тань баярлалаа.
Эх сурвалж: https://www.psychologytoday.com/us https://www.soocial.com/self-esteem-statistics/ https://www.apa.org/news/press/releases/2004/07/happy