Partnership Agreement was signed to implement the 𝐘𝐨𝐮𝐭𝐡 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐚𝐦 2024

Partnership Agreement was signed to implement the 𝐘𝐨𝐮𝐭𝐡 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐚𝐦 2024 💫YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвл…

💫YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба хамтран Залуу Мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр /𝐘𝐨𝐮𝐭𝐡 𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐏𝐫𝐨𝐠𝐫𝐚𝐦 𝟐𝟎𝟐𝟒/ -г зохион байгууулж, хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
✨Уг Хөгжлийн Хөтөлбөрийн Зорилго нь: Залуучуудын хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх; Практик ажлын туршлага олгож бодит оролцоог нэмэгдүүлэх; Ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж бусад боломжуудтай холбох, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
💙YOUTHinc. - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь анх 2009 онд АНУ-д байгуулагдсан төрийн бус байгууллага /ТББ/ бөгөөд Монгол улсад 2019 оноос хойш Залуучуудын хөгжил, оролцоо, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн зорилгуудыг /ТХЗ/ дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулан, гишүүнчлэлд суурилсан коммунити нэгдэл /social enterprise/ болон өргөжиж байна. /youthinc.mn/
💚 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн Үндэсний зөвлөл нь дэргэдээ Ажлын албатай байх зохицуултыг тусгасан бөгөөд энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/146 дугаар тушаалаар Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албаны дүрэм, бүтцийг баталснаар ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА байгуулагдан ажиллаж байна. /YDC.mn/

#staytuned #comingsoon
#YouthDevelopmentProgram #youthdevelopment #youthempowerment #youth #bridgingthegap
#partnership #partnershipforthegoals #partnershipsmatter #mou #agreement