ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Суралцах чиглэл болон тоо

  • Бакалавр
  • Магистр
  • Бакалавр, магистр хосолсон хөтөлбөр
  • Нийт 22 оюутан шалгаруулна

Тэтгэлгийн давуу тал

  • Польш улсын төрийн өмчийн их сургуулиудад сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө
  • Сар бүр 440 ам.долларын амьжиргааны зардал олгоно
  • Дотуур байр болон хоолны зардал багтсан

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Бакалаврт 12-р ангийн сурагч эсвэл их сургуулийн 1, 2-р дамжааны оюутан байх
  • Магистрт бакалаврын зэрэгтэй, 3.2-с дээш голчтой, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Англи эсвэл польш хэлний B2 болон түүнээс дээш түвшинтэй байх
  • Хэлний бэлтгэлд хамрагдсан тохиолдолд цаашид польш хэлээр үргэлжлүүлэн суралцах

Бүрдүүлэх материал

Бакалавр

  • Цахим өргөдөл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх эсвэл тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар
  • Хэлний шалгалтын оноо
  • Иргэний үнэмлэх
  • Паспорт
  • Тодорхойлох захидал
  • 200-300 үгтэй эсээ

Магистр

  • Цахим өргөдөл
  • Диплом болон дүнгийн хуулбар
  • Хэлний шалгалтын оноо
  • Иргэний үнэмлэх
  • Паспорт
  • Тодорхойлох захидал 2 ширхэг
  • 200-300 үгтэй эсээ
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 10 хүртэл