
МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Тусгай Мэргэжилтэн Солилцооны Хөтөлбөр (ТМСХ) нь БНХАУ/ Хонг Конг/ Тайван/ Монгол Улс дахь төрийн бус байгууллагуудад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдснаар Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) төрийн бус салбарын мэдлэг, туршлагаас суралцан, дадлага хийх боломжтой.
Хөтөлбөр эхлэхээс өмнө шалгарсан оролцогчид цахим бэлтгэл сургалтад хамрагдаж Бээжин /Хонг Конг /Улаанбаатар/ Тайпэй хотод зохиогдох нэг өдрийн хөтөлбөрийн танилцуулга үйл ажиллагаанд оролцоно. Хөтөлбөрийн танилцуулга үйл ажиллагааны дараа АНУ-ын Вашингтон хот руу зорчин, нээлтийн үйл ажиллагаанд оролцон, хөтөлбөрийн үндсэн хэсэг болох дөрвөн долоо хоногийн дадлагын ажлыг холбогдох байгууллагад эхлүүлнэ.
Хөтөлбөр зохион байгуулах улс: АНУ
Зохион байгуулах хугацаа: 5-6 долоо хоног
Тэтгэлгийн төрөл: Бүтэн тэтгэлэг
- Мэргэжлийн чиглэлээр суралцах боломж
- Байр
- Аяллын зардал
- Хөтөлбөртэй холбоотой зардлын мөнгө
- Хувь хүний хөгжлийн боломжууд
Тавигдах шаардлага:
- Байгаль орчин, халамж, хууль зүйн зөвлөгөө, нийгмийн хөгжлийн чиглэлээр төрийн бус байгууллагад ажиллаж буй 25-40 насны мэргэжилтэн байх, хөтөлбөр эхлэхээс дуусах хугацаанд насны хязгаараас хэтрэхгүй байх шаардлагатай.
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байх (АНУ-д бие даан ажиллаж, амьдрах чадвартай)
- Хөтөлбөрийн төгсгөлд эх орондоо буцаж ирсний дараа төсөл хэрэгжүүлэх чин хүсэлтэй байх
- Мэргэжлийн өндөр ур чадвартай байх
- Бие даан 5-6 долоо хоногийн дадлага ажлыг гүйцэтгэх чадвартай байх
- AНУ-д 3 сараас дээш хугацаанд ажиллаж, амьдраагүй байх
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2024 оны 7 сарын 15
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.ncuscr.org/program/pfp/
