Season 1 сэтгэгдэл

Season 1 сэтгэгдэл Үнэлгээний талаар миний сурсан зүйлс Үнэлгээ гэж юу вэ? Анх хөтөлбөрт орох өргөдөл дээр, дараа нь 2 дугаар шат(ярилцлага) дээр ч гэсэн асуусан асуулт. Би хариулахдаа ямарваа сэтгэли…

Үнэлгээний талаар миний сурсан зүйлс

Үнэлгээ гэж юу вэ?

Анх хөтөлбөрт орох өргөдөл дээр, дараа нь 2 дугаар шат(ярилцлага) дээр ч гэсэн асуусан асуулт. Би хариулахдаа ямарваа сэтгэлийн хөдөлгөөнд баригдалгүй, үнэн шударга, объектив байдлаар аливаа зүйлийг дүгнэх гэж хариулсан. Одоо бодохнээ зөв ч гэсэн хэт ерөнхий хариулт байсан. 1-р улирлын хүрээнд би Living Library event-ийн зохион байгуулах багт байсан. Энэ event-эээр дамжуулаад бусдад мэдээлэл хүргэхээс гадна өөрөө мөн адил маш их зүйлс үнэлгээний салбарын тухай мэдэж авсан- Living Library, Capacity Building, MEA Learning Session гээд л sponge шиг өөртөө мэдлэг шингээхийг хичээсэн. Манай багийнхан маш мундаг, эрч хүчтэй, хичээнгүй хүмүүс байсан, хажууд нь би бага зэрэг чирэгдсэн мэт санагдаад, Season 1 маань дуусахад дараагийн Season 2-тоо илүү идэвхтэй байна гэх зорилго тавьсан байгаа. Бид хоорондоо их дотно болцгоосон:) Дараа дараагийн үйл ажиллагаанд багийнхантайгаа, идэвхтэйгээр оролцохыг тэсэн ядан хүлээж байна.