Сэтгэл санааны тогтвортой байдал

Сэтгэл санааны тогтвортой байдал Аливаа хүн стресст өртөх эсвэл ямар нэг хүнд хэцүү нөхцөл байдал тулгарахад оюун санааны хувьд тогтвортой байдлаа хадгалж, оновчтой зөв шийдвэр ба үйлдэл гаргаж чаддаг…

Аливаа хүн стресст өртөх эсвэл ямар нэг хүнд хэцүү нөхцөл байдал тулгарахад оюун санааны хувьд тогтвортой байдлаа хадгалж, оновчтой зөв шийдвэр ба үйлдэл гаргаж чаддаг байх чадварыг сэтгэл санааны тогтвортой байдал гэж ойлгож болно.

Хувь хүний сэтгэлзүйн мэдрэмж хувирч өөрчлөгдөхөд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгт дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр төрөл бүрийн сэтгэл хөдлөлүүд илэрдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн байсан бай тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс сэтгэл санаагаар амархан унах нь элбэг байдаг. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн асуудлуудын нөлөө хүмүүсийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж буйг дурдах нь илүүц байх. Тиймээс танд аливаа нөлөөнд автахгүй, сэтгэл санаагаа тогтвортой байлгах зөвлөмжүүдийг хүргэж байна.

* Сайн унтаж амрах: Сайн унтаж амарснаар тархи сэргэг байж, өдрийн цагаар ажил, хичээлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж ажиллахад тустай. Мөн сайн нойр авч байх нь дархлаа тогтолцоонд тустай бөгөөд сайн унтаж амарсан хүн сэтгэлээр унах, сөрөг бодолд автах нь бага байдаг.

* Дасгал хөдөлгөөн хийх: Дасгалыг зөвхөн жин хасахын тулд хийдэг цаг өнгөрсөн. Өдөр бүр 30 минут эсвэл долоо хоногт 3 удаа 1 цаг дасгал тогтмол хийснээр хүний биед аз жаргалын даавар /эндорфин/ ялгарч стресс-ийн даавар буурдаг. Иймээс идэвхитэй хөдөлгөөнтэй хүмүүс илүү өөдрөг байдаг байх нь.

* Social media-д /Facebook, Twitter, Instagram гэх мэт/ өнгөрүүлэх ашиггүй цаг хугацааг багасгах: Олон нийтийн сүлжээнд сөрөг мэдээ мэдээллүүд, олны танил хүмүүсийн тухай хов жив, эх сурвалжгүй худал мэдээлэл зэрэг төрөл бүрийн мэдээллүүд шүүлтүүргүйгээр урсан өнгөрч байдаг. Та хэдий сөрөг мэдээ олж уншъя гэж уншдаггүй ч амрах үедээ эсвэл уйдсан үедээ утсаа ухах үед сөрөг, хуурамч мэдээ мэдээлэл танд нэг л мэдэхэд уншигдсан байх магадлал их. Хамгийн гол нь тэдгээр мэдээ мэдээллүүдийн гол зорилго нь “хандалт олж авах”байдаг учраас та сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалахын тулд интернет орчинд өнгөрүүлдэг цагаа багасгаарай.

* Үр бүтээлгүй санаа зовнилтоо багасгах: Хүмүүс бидэнд тэр дор нь өөрчилж чадахгүй зүйлс гэж байдаг. Бусдын ааш араншин ба хариу үйлдэл, цаг агаарын байдал, дэлхийн улс орнуудын нөхцөл байдал зэрэг яг одоо таниас хамаарахгүй хүчин зүйлс маш олон байдаг. Гэтэл заримдаа бид түүнд санаагаа зовоож, залруулах үйлдэл хийхгүй мөртлөө дэмий хоосон бодолд автсан байдаг. Өөрөөр хэлбэл яг одоо таниас хамаарахгүй, хэт том асуудалд өөрийн эрч хүчээ хоосон үрэгдүүлсэнээс алсдаа ач холбогдол өгөх зүйлсдээ /хобби, хэл сурах, дугуй унах гэх мэт/ үнэт цагаа зарцуулж сурах. * Зөв амарч сурах: Хүн машин биш тул үргэлжид эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах боломжгүй юм. Тиймээс биеэ амрааж, эрч хүчээ сэлбэж сурах хэрэгтэй. Магадгүй амралтын өдөр ууланд алхаж, дуртай киногоо үзэж, амттай хоол хийж идэн нэг өдрийг хүссэнээрээ өнгөрөөж болох юм.

* Зөв амарч сурах: Хүн машин биш тул үргэлжид эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах боломжгүй юм. Тиймээс биеэ амрааж, эрч хүчээ сэлбэж сурах хэрэгтэй. Магадгүй амралтын өдөр ууланд алхаж, дуртай киногоо үзэж, амттай хоол хийж идэн нэг өдрийг хүссэнээрээ өнгөрөөж болох юм.

Эх сурвалж:

https://pradhipayoga.com/ "8 Ways to Take Care of your Mental Health"

https://www.verywellmind.com/ The Link Between Social Media and Mental Health

https://www.fitnessforhealth.org/ Take Charge of Your Mental Health By Getting In Better Shape