Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт
Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь "хүн өөрийн ур чадвараа ухамсарлаж, амьдралын энгийн асуудал сорилтуудыг даван туулах сэтгэл зүйтэй байж, аливаад үр бүтээлтэй ажиллан нийгэмдээ хувь нэмрээ оруулах хандлагатай байх байдал юм” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тодорхойлжээ. Сэтгэцийн эрүүл мэнд нь үндсэн 3 бүрэлдэхүүнээс тогтох бөгөөд үүнд: сэтгэл хөдлөлийн эрүүл байдал, оюун санааны эрүүл байдал, нийгмийн харилцааны эрүүл байдал зэрэг болно. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл, оюун санаа, нийгмийн харилцааны тэнцвэрт байдлаас сэтгэлзүйн эрүүл мэнд хамаардаг гэсэн үг. Тиймээс аль нэгнийг нь орхиж анхаарахгүй байх нь учир дутагдалтай. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой ч гэлээ сэтгэл хөдлөл, оюун санаа, нийгмийн харилцаа бол хүн бүрт тодорхой хэмжээгээр хамааралтай хэмжүүр билээ.
Сэтгэлзүйн эрүүл мэндээ тогтвортой байлгахад туслах нийтлэг зөвлөмжүүд байдаг ба үүнд дараах үйлдлүүдийг тусгасан байна.
- Бие махбодийн хувьд идэвхтэй байх буюу ямар нэг төрлийн дасгал хөдөлгөөний зуршилтай болох
- Дотны хүмүүстэйгээ харилцах, холбогдох Аливаад эерэг хандлагатай байх
- Өөртөө таарахуйц зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх
- Сайн унтаж амрах Асуудлыг даван туулах арга зам, шийдлийг хайдаг болох
- Бясалгал хийх
- Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах
Дээрхи зөвлөгөөг биелүүлэх нь эхэндээ хэцүү, үр дүнгээ өгөх нь бага байж болох ба урт хугацаандаа таны амьдралын чанарт хамгийн чухал нөлөөтэй тул аль болох шантрахгүй байхыг хичээгээрэй.
