Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ? Сэтгэцийн хувьд эрүүл болон эрүүл бус байдлын илрэл хоорондоо маш том ялгаатай бөгөөд сэтгэл зүйн байдалд нөлөөлөх маш олон хүчин зүйлс байдаг.
Quick reminder: Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?
Сэтгэцийн эрүүл мэнд бол оюун санааны сайн сайхан байдал юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр сэтгэцийн хувьд сайн хүн өөрийн чадавхийг ухамсарлаж, хэвийн стрессийг даван туулж, нийгэмдээ үр бүтээлтэй хувь нэмэр оруулж чадна. Сэтгэцийн эрүүл мэнд нь бие бялдар, сэтгэцийн болон нийгмийн сайн сайхан байдлын тухай юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь хэн нэгэнд өдөр тутмын бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ сэтгэл хангалуун, сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгодог.
Хүнд хэцүү үйл явдал гэх мэт хүчин зүйлүүд нь хэн нэгэн сэтгэцийн өвчтэй эсэхээс үл хамааран сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Ялгаварлан гадуурхах, гадуурхах, биеийн эрүүл мэнд муудах зэрэг нь хүний сэтгэцийн сайн сайхан байдалд нөлөөлдөг.
Дүгнэлт: Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь нийгэм, хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож, хэвийн ажиллах, амьдрах, суралцах, өөрийн чадвар боломжоо бодитоор үнэлж, амьдралд тохиолдох энгийн стрессийг даван туулж, гэр бүл, хамт олондоо үнэлэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулж чадах амгалан байдлыг хэлнэ. Энгийнээр хэлбэл, өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хувь хүний чадвар юм. Сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэгт:
1. Хүрээлэн буй орчиндоо дасан зохицох.
2. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх.
3. Өөрийн чадвар боломжоо бодитоор үнэлэх зэрэг үйл явцууд орно.
Хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ангилах нь:
1. Эрүүл хүн- Байнга баяр баясгалантай байдаг хүнийг хэлддэггүй. Харин ямар ч нөхцөлд (баярлах, гуниглах, уурлах г.м) түүнийг даван туулах чадвартай байх нь сэтгэцийн эрүүл мэнд сайн байгаагийн илрэл. Сэтгэцийн хувьд эрүүл хүн дараах шинжүүдтэй:
• Баяр баясгалантай , аз жаргалтай
• Хүмүүсийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог
• Өөрийнхөө талаар эерэг бодолтой
• Хооллох дур хүсэл хэвийн
• Унтаж амарч чаддаг буюу нойртой холбоотой ямар нэг асуудалгүй
• Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авахаа мэддэг
• Хүнд хэцүү байдалд орсон ч уурлаж бухимдалгүй, түүнийг аль болохоор зохицуулахыг хичээдэг
• Бусадтай харилцаж, гэр бүл, найз нөхөд, анги хамт олны гишүүн байж чаддаг.
2. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн- сэтгэхүй, сэтгэл зүйн түр зуурын хямралд өртсөн хувь хүн бусад хүмүүстэй дасан зохицож чадахгүй, аливаа юмс үзэгдлийг хүндээр хүлээж авахыг хэлнэ. Дараах шинж тэмдгүүд илэрнэ.
• Нойргүй болох
• Сэтгэлээр унах
• Аливаад санаа зовох, амархан гутрах
• Мартамхай болох
• Утас, таблет, зурагт зэрэг технологийн хэрэгсэлд их цаг зарцуулах
• Ядарч сульдаж байна гэж байнга ярих
• Айж түгших, сандрах
• Архи тамхи их бага хэмжээгээр хэрэглэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ихэнх хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай болжээ гэж ойлгож болно.
3. Сэтгэцийн эмгэгтэй хүн- сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд хэмээх шалгууруудаар оношлогдож болох өвчнөөр өвчлөөд байгаа хувь хүнийг хэлнэ.
Some facts:
Did you know? “Хүн төрөлхтний 2 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг.”
Did you know? “Манай орны нийт хүн амын 51 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь тулгамдсан асуудалтай, 3 хувь нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг байна.”
Сэтгэцийн хувьд эрүүл хүн
• Аливаа юмыг зөв талаас нь бодно.
• Сэтгэхүйн үйлдлийг зөв хийнэ.
• Өөрт тохиолдсон мэдрэмжээ ойлгож, бусадтай хуваалцана.
• Өөрийгөө зөв зална.
Сэтгэцийн хүвьд эрүүл биш хүн
• Бие нь сул, сэтгэлийн дарамттай байна.
• Эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах чадвар сул.
• Мэдээлэлд сөргөөр хандана.
• Аливаа зовлон бэрхшээлээс айна.
Хүний сэтгэл зүйд маш олон зүйлс нөлөө үзүүлдэг бөгөөд хүн бүр тэдгээрт өөр өөрөөр хариу үзүүлж, хүлээн авдаг. Аливаа хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөх түгээмэл хүчин зүйлүүдээс дурдвал :
- Ганцаардал, тусгаарлалт
- Уй гашуу хагацал
- Гэр бүлийн хүчирхийлэл
- Дээрэлхэлт
- Ажилгүйдэл, том алдагдлууд
- Нойрны асуудал
- Алкохол, тамхины хэрэглээ, хорт зуршил
- Амьдралын тодорхой үе шатуудын шилжилт зэрэг болно.
Эх сурвалж:
- ЕБС-н 8-р ангийн "Эрүүл мэнд" хичээлийн сурах бичиг, хуудас 39-42
- https://taylorcounselinggroup.com/- Mental Health vs. Mental Illness: The Difference and Why It Matters
- https://www.thinkmentalhealthwa.com.au/- Factors that can affect your mental health
