Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо хэлэлцүүлэг

Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо хэлэлцүүлэг Жил бүр “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ныг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа 11 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлө…

Жил бүр “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ныг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа 11 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа юм. Дээрх чуулганаар залуучуудын талаарх баримтлах стратеги төлөвлөлт, тулгамдаж буй асуудал зэргийг тодорхойлох зорилгоор 13 салбар, сэдвийн хүрээнд залуучуудын оролцоотойгоор урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Үүний нэг болох 5 дахь урьчилсан хэлэлцүүлэг 10 дугаар сарын 16-ний өдөр зохион байгуулагдсан юм.

Мөн 2025 онд ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ-д нэмэлт өөрчлөлт орох гэж буйтайгаар мөг олон хэлэлцүүлэг болж байгаа юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь “Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо” гэх сэдвийн хүрээнд Төр, Иргэний нийгэм, Олон Улсын байгууллага, Бизнес эрхлэгч залуучуудын төлөөллүүд хүрэлцэн ирж өөрсдийн санал, бодлыг бусадтай хуваалцан хэлэлцүүлэгт амжилттай оролцсон юм. Үүнд:

  1. Залуучуудыг чадавхжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, ажиллах боломжоор хангах.
  2. Мансууруулах бодисын хэрэглээ, жороор олгох эм болон эмийн эрүүл бус хэрэглээ нэмэгдэж байна.
  3. Иргэн бүр хүний эрхийн мэдлэг, боловсролтой байх шаарлагатай байна.
  4. Цахим шилжилттэй холбоотойгоор залуучуудыг чадавхжуулах зэрэг маш олон нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.
  5. Залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал маш чухал бөгөөд үүнтэй холбоото амиа хорлолт болоод мансууруулах бодисын хэрэглээ, амиа хорлох оролдлого жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
  6. Гадаадад дээд боловсрол эзэмшсэн болон бусад ажиллаж буй залуучуудын эх оронд нь ажиллах боломжийг бий болгох. Үүнд: амьдрах хүрээлэн буй орчин, цалин хөлс, залуучуудыг хөнгөлттэй үнээр орон сууцанд хамруулах боломжийг нэмэгдүүлэх гэх мэт.

Утга учиртай оролцоог бий болгохын тулд Монголын Залуучууд бид зөв, тууштай, идэвхитэй байх нь хамггаас чухал юм.