Шинэ, залуу үнэлгээчид YEEs - дадлагажих хөтөлбөрийн тухай миний сэтгэгдэл

Шинэ, залуу үнэлгээчид YEEs - дадлагажих хөтөлбөрийн тухай миний сэтгэгдэл Аливаа төсөл, хөтөлбөрт ажилладаг хүн бүрийн хувьд мониторинг, үнэлгээний талаар мэдлэг ойлголт ихээхэн чухал байдаг. Миний х…

Аливаа төсөл, хөтөлбөрт ажилладаг хүн бүрийн хувьд мониторинг, үнэлгээний талаар мэдлэг ойлголт ихээхэн чухал байдаг. Миний хувьд энэ хөтөлбөрт элсэх зарыг харах үедээ 2 төслийн санал, бичиг баримт боловсруулж байсан бөгөөд уг хөтөлбөрөөс өөрт хэрэгтэй байгаа чухал мэдлэгийг авах боломжтой гэж үзэн шалгаруулалтад бүртгүүлсэн. Шалгаруулалтын эхэн үе цахим хэлбэрээр байсан ба, үүн дээр үндэслэн дараагийн шат буюу ярилцлагын үе шатад уригдсан. Ярилцлага Англи/Монгол хэл дээр явагдаж, идэвх эрмэлзлээс гадна яагаад чиний хувьд чухал болох, ямар үр дүн хүсэж байгаагаа тодорхойлж хариулахыг хүссэн. Шалгаралуултад тэнцсэнээр 2023.04.02-нд бусад интерн болон Монголын залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Монголын Үнэлгээний холбоо, Залуу үнэлгээчдийг дэмждэг EvalYouth Mongolia Chapter-ын хамт олонтой танилцаж, хөтөлбөрийн үе шатуудын талаар мэдээлэл авсан.

Зохион байгуулагчид, багийн Lead-үүд бидэнд цаг, мэдлэгээсээ харамгүй хуваалцахаас гадна үргэлж халуун дулаанаар хүлээн авч, интернүүдэд нэмэлт боломжийн талаар мэдээлэл өгч байсан бөгөөд миний хувьд Capacity Building Training Session-д суралцсан зүйлсээ одоо ч бодит практик дээр ашиглаж байгаадаа баяртай байгаа. Тус сургалтыг AU буюу Вашингтон дахь АНУ-ын Их Сургуультай хамтран маш амжилттай зохион байгуулсан бөгөөд, олон жилийн туршлагатай экспертүүдээс үнэлгээний талаар маш гүнзгий, инновацад суурилсан, өргөн цар хүрээтэй мэдээлэл авахаас гадна хүссэн асуултаа асуух боломжоор хангасан нь миний хувьд маш өгөөжтэй санагдсан.

Хөтөлбөрийн үе шат бүр хоорондоо ялгаатай байсан бөгөөд, багаараа бодит кейс дээр анализ хийх, нэгэндээ мэдлэг ойлголт хуваалцах, контент бүтээх, өөрсдийгөө бусдадаа нээж таниулах, суралцах зэрэг өөр, өөр өнгө аястай байснаараа онцлог хөтөлбөр байсан. Мөн зохион байгуулагчид интернүүддээ үргэлж шинэ соргог мэдээлэл, өсөж хөгжих боломжийг бүх сувгаараа дамжуулан санал болгодог байсан нь нийгэмд тустай залуу мэргэжилтнүүдийг хөтөлбөрөөрөө дамжуулан бэлтгэх чин эрмэлзэлтэйг илтгэж байсан юм.

Эцэст нь уг хөтөлбөрөөр дамжуулан үнэлгээний талаар үнэтэй мэдлэг олж авч, зорилго тэмүүлэл, эрч хүчтэй хүмүүстэй танилцах боломж гаргаж өгсөн зохион байгуулагч нартаа бүгдэд нь их баярлалаа. Мөн Балжаа эгч, Чимгээ эгч, багийн lead Мөнгөнчимэг, Номуунаа, Мандухай багш нартаа онцгойлон бидний төлөө хийсэн бүхэнд нь талархал илэрхийлж, гэгээлэг ажил үйлсэд нь үргэлжилсэн их амжилтыг хүсье.

“Шинэ, залуу үнэлгээчид – Young and Emerging Evaluators (YEEs) дадлагажих хөтөлбөр”- ийн Хөтөлбөрийн интерн Н.Болор

Photo © YOUTHInc.mn Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг facebook page