

YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Mongolian Evaluation Association - Үнэлгээний холбоо болон EvalYouth Mongolia Chapter–тай хамтран хэрэгжүүлсэн YEEs Internship хөтөлбөрт маань 170+ гаруй залуус бүртгүүлж, 50 гаруй залуус цахим болон биетээр ярилцлагад орж, 23 залуус хөтөлбөрийг эхлүүлж байсан бол 13 дадлагажигч залуус идэвх оролцоо, тууштай байдлаа харуулж 3/25/2023 - 10/14/2023 хооронд зохиогдсон хагас жилийн хөтөлбөрийг амжилттай төгслөө.
“Шинэ, залуу үнэлгээчид - Young and Emerging Evaluators YEEs буюу бидний 5 дахь Интерншип хөтөлбөрийн - Graduation хаалтын үйл ажиллагаа 10 сарын 14-нд American Corner Ulaanbaatar -д амжилттай зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрийн season 1-ын үеэр дадлагажигч залуус MEA болон EvalYouth-ын удирдлагатайгаар
- Монголд анх удаа үнэлгээний талаар ойлголтыг дэлгэрүүлэх Олон Улсын “Үнэлгээний 7 хоног”-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж, их дээд сургууль, оюутан залууст ойлголт мэдээллийг түгээж ажиллахаас гадна, сошиал орчинд таниулах ажлыг хийсэн. Дэлхий даяаар өрнөсөн энэхүү долоо хоногийг Монгол Улсад Mongolian Evaluation Association - Үнэлгээний холбоо -ний дэмжлэгээр EvalYouth Mongolia -с анх удаа зохион байгуулсан бөгөөд бид “Шинэ, залуу үнэлгээчид” INTERNSHIP Хөтөлбөрийн залуусыхаа хамтаар Монгол Улсад зохион байгуулж байгаа 4 арга хэмжээг дэмжин оролцлоо.
Тунхаг бичгийн тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор авна уу: https://www.eval4action.org/youth-in-evaluation





Хөтөлбөрийн season 2-ын хугацаанд дадлагжигч залуус маань
- мэдлэг хуваалцах сургалтууд буюу өөрсдийн мэдлэг, туршлагыг бусад залуусд болон олон нийтэд нээлттэйгээр American corner дээр хуваалцаж зөөлөн ур чадваруудад практик дээр суралцсан.
- Олон улсын үнэлгээний олимпиадад Энхжин, Халиунаа, Нямсувд гишүүдийн бүрэлдэхүүнтэй дадлагажигч залуусаас бүрдсэн баг тэргүүн байрын эздээр шалгарсан.
- Мөн Зохистой Хөдөлмөрийг Дэмжих Сүлжээ Байгууллагаас санаачлан зохион байгуулсан ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД 2023-д баг бүрдүүлэн топ 10 багийн нэгээр шалгарч амжилттай оролцсон.





Хөтөлбөрийн сүүлийн хэсэг-season 3-ын хугацаанд
- UN Mongolia-ын оффис дээр очин “Study Tour” болох танилцах аялалыг хийж, байгууллагын үйл ажиллагаа болон бүтэц зохион байгуулалттай танилцсан.
- Evaluation Summer Bootcamp - 3 day workshop
- Дадлагын хугацаанд өөрсдийн сурч мэдсэн зүйлүүд болон туршлагаа БЛОД хэлбэрээр бичин бусадтай хуваалцлаа. https://www.youthinc.mn/blog



Ийнхүү 3/25/2023 зарлаж эхэлсэн дадлагын хөтөлбөр маань … өдөр буюу хагас жил үргэлжилснээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн 5 дахь дадлагын хөтөлбөр амжилттай төгслөө.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан манай интерн залуус өөрийгөө нээж, хувь хүний болон үнэлгээний салбарын карьер хөгжилд суралцаж, Монголын болон олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлж, үнэ цэнэтэй бодит туршлага хуримтлуулж хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа хөгжих боломжийг олж авсан гэж итгэж байна.


Хамтран ажилласан Mongolian Evaluation Association - Үнэлгээний холбоо болон EvalYouth Mongolia Chapter -н хамт олондоо болон интерн залуусдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
YOUTHinc-н хамт олноос :)
