Signs of Depression

Signs of Depression 6 Signs You're Depressed, Not Sad Эхний дугаарт маань тавтай морил❕❣ Та бүхнийг өөртөө анхаарах цаг гаргаж байгаа гэж найдаж байна.~~ ⁂ Өөрийн чинь уйтгар гуниг магадгүй зүгээр л н…

6 Signs You're Depressed, Not Sad

Эхний дугаарт маань тавтай морил❕❣

Та бүхнийг өөртөө анхаарах цаг гаргаж байгаа гэж найдаж байна.~~

⁂

Өөрийн чинь уйтгар гуниг магадгүй зүгээр л нэг уйтгарлахаас илүү ноцтой зүйлийг илэрхийлж буй мэдрэмж төрж байсан уу?

Дүнсгэр байдал нь энгийн бөгөөд эрүүл асуудал ч хэрвээ түүнээс илүү гүнзгийрээд ирвэл яах вэ?

Таны гунигтай байдал сэтгэл гутралын шинж тэмдгийг агуулж буй болзошгүйг илтгэх 6 шинж тэмдэг:

【Үүнд агуулагдаж буй мэдээллүүд ерөнхий, зөвхөн мэдээлэл олгох зорилготой бөгөөд зөвлөгөө өгөх, ямар нэгэн өвчний шинж тэмдгийг илрүүлэх, эмчилгээний агуулгагүй болно. Хэрвээ та шаардлагатай гэж үзэж байвал мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэй юм шүү.】

1. Та ямар ч шалтгаангүйгээр гунигладаг

Та өөрийгөө тодорхой харагдах ямар ч шалтгаангүйгээр бухимдаж байгаа гэдгийг анзаарч байсан уу? Танд төрж байгаа хэцүү мэдрэмжүүдийн эх үүсвэрийг тавьж байгаа асуудлыг олоход хэцүү санагдаж байна уу?

"Medical News Today"-ын нийтлэснээр, хүнд сэтгэл гонсойх шалтгаан ямагт байдаг. Харилцаагаа алдах, ажлын саналд тэнцэхгүй байх гэх мэт. Иймэрхүү нөхцөл байдлууд хэнд ч уйтгар гуниг, эсвэл уур бухимдал төрүүлдэг байна. Тэдгээр нь хэсэгхэн хугацаанд явагдах бөгөөд цагийн эрхэнд бага багаар багасна. Харин удаан хугацаанд үргэлжилвэл жинхэнэ асуудлыг дагуулж эхэлдэг байна.

Гэтэл хэрвээ та өөрийнхөө хэцүү мэдрэмжүүдийг юунаас болж үүсч байгааг тодорхойлж чадахгүй байвал, энэ зүгээр ч нэг сэтгэл хөдлөлөөс ноцтой гэдгийг харуулж болох.

2. Таны уйтгар гуниг удаан хугацаанд үргэлжилж байгаа

Таны хэцүү өдрүүд хэр ойрхон давтагдаж байна вэ? Ганц хоёрхон өдөр үргэлжлээд л дуусч байна уу эсвэл хэцүү өдөр тань хэцүү долоо хоног, бүр хэцүү сар, жил болон хувирчхаж уу?

2019 оны "Medical News Today"-ын нийтлэснээр хоёр долоо хоногоос дээш хугацаанд мэдэрч буй муу сэтгэл хөдлөлүүд ноцтой шинж тэмдгийг илтгэдэг байна.

3. Та сэтгэл хөдлөлдөө эзэмдүүлсээр байгаа.

Таны гунигтай байдал өдөр тутмын үйл ажиллагаанд тань саад учруулж байна уу? 2017 оны Bustle-д мэдээлснээр хэрэв гунигтай байдал хачин жигтэй болж, өдөр тутмын амьдрал, нийгмийн болоод өөрийн хандлагад чинь нөлөөлж эхэлбэл сэтгэл гутралыг илэрхийлдэг байна.

Ямар ч тэнхэлгүй санагдсан учраас гадуур гарж найзуудтайгаа уулзахаас илүү орон дотроо өнжихийг илүүд үзнэ.

Хийх дуртай зүйлс, хобби бүхэн тань өмнө нь байснаасаа сонирхолгүй санагдана.

Эргэн тойрныхон тань ч өөрчлөгдөж буйг чинь анзаарч эхэлнэ.

Сэтгэл гутрал таныг доош дарж, өмнө нь хайрладаг байсан бүхнийг чинь хэтэрхий хэцүү даваа мэт харагдуулна.

4. Гунигт мэдрэмж бол танд тулгараад байгаа цорын ганц сэтгэл зүйн асуудал биш.

Сэтгэл гутрал мэдээж сэтгэл санаагаар унахаас хавь ярвигтай асуудал. Хэрвээ та байж ядталаа ядарч, сэтгэл санаа тань туйлдаа хүртэл шавхагдсан болохоор өдрийг яаж даван туулах вэ хэмээн санаа зовж байгаагаа анзаарч эхэлбэл энэ магадгүй сэтгэл гутралын эхлэл байж болзошгүй.

Сэтгэл гутрал гэдэг зүгээр ч нэг сэтгэл хөдлөлөөс хол гэхэд хэтэрхий хол зүйл. Дан ганц сэтгэл зүйд нөлөөлөхөөс гадна бие махбодод ч нөлөөллөө үзүүлдэг.

Healthline 2017-д мэдээлснээр сэтгэл гутрал болон сэтгэл санаагаар унах хоёрыг ялгаж өгөх гол ялгаа нь сэтгэл гутрал нь шалтгаангүй хэт ядралтад орж, амьдралын аль ч талын урам зориггүй болгож орхидог. Түүнчлэн, сэтгэл санаагаар унах нь сэтгэл гутралын гол шинж тэмдгийн хувьд энэ нь байж ядуулам гэмшил, үнэ цэнээ мэдэрч чадахгүй байх гэх зэргийг дагуулдаг байна.

5. Та энэ мэдрэмжийг бүх биеэрээ мэдэрч байгаа.

Таныг гуниглах үед биеийн тань аль нэг хэсэгт өвдөлт мэдрэгдэж байсан уу? Зүгээр ч нэг сэтгэл зүйн тухгүй байдлаас гадна та өөрийгөө үгээр илэрхийлж боломгүй, эвгүй мэдрэмжүүдийг мэдэрч байгааг анзаарч байсан удаатай юу?

Хэрэв хаанаас яаж үүсээд байгаа нь үл мэдэгдэм хөндүүр зовиур удаан үргэлжилбэл таны сэтгэл санааны байдал илүү ихийг өгүүлж байж болзошгүй юм.

Healthline 2017 -д өгүүлснээр сэтгэл гутралын биед үзүүлэх шинж тэмдэг шалтгаангүй толгой өвдөх, гэдэс эвгүйрхэх, дотор муухайрах гэх мэтээр илэрч болдог байна.

6. Та өөрийгөө өөрөөрөө мэдэрч чадахгүй байгаа.

Жижиг, том зуршлууд чинь өөрчлөгдөж байна уу? Та магадгүй өмнө байдаг байснаасаа хэт их эсвэл хэт бага унтаж, амархан бөгөөд шалтгаангүйгээр уурлаж, юм бүхнийг сөрөг өнцгөөс нь харж, нэг дор ихээр идэх юм уу хоолны дуршилгүй болж, нэг ёсондоо өөрийгөө огт өөр хэн нэгэн болчихсон мэтээр мэдэрч байвал та магадгүй сэтгэл гутралд орсон байж болзошгүй юм.

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрч, өөрийг тань зовоож байвал заавал мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаарай. Сэтгэл гутрал гэдэг "сүртэй зүйл биш" гэсэн ойлголт огтоосоо биш бөгөөд бүр цаашилбал өөр бусад сэтгэцийн эмгэг, амиа хорлолтод ч хүргэх аюултай юм.

Мөн итгэж явдаг хэн нэгэнтэйгээ ярилцаарай.

Биеэ бодоорой, баяртай.

Эх сурвалж: Psych2go