SOCIAL IMPACT 2024: YOUTHinc Impact: Unite to Work, Learn, and Develop Together!

SOCIAL IMPACT 2024: YOUTHinc Impact: Unite to Work, Learn, and Develop Together! SOCIAL IMPACT 2024 : 'Нийгмийн Хариуцлагатай Кампанит ажлуудын танилцуулга үзэсгэлэн + илтгэл + кэйс шинжилгээ' өдөрлөг…

SOCIAL IMPACT 2024: 'Нийгмийн Хариуцлагатай Кампанит ажлуудын танилцуулга үзэсгэлэн + илтгэл + кэйс шинжилгээ' өдөрлөгт YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг оролцлоо. 2024 оны 2 сарын 20нд Novotel зочид буудалд болсон энэ арга хэмжээний үеэр бизнесийн болон олон улсын байгууллагууд хэрхэн амжилттай нийгмийн компанит ажил зохион байгуулах талаар туршлага солилцлоо.

SOCIAL IMPACT 2024: YOUTHinc. participated in the 'Socially Responsible Campaigns presentation exhibition + presentation + case study'. On this occasion on February 20, 2024, business and international organizations exchanged experiences on how to organize successful social enterprises.

YOUTHinc Impact: Unite to Work, Learn, and Develop Together!

Үндэслэл:

YOUTHinc буюу Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь 2009 онд анх АНУ-д байгуулагдаж; 2019 онд Монголдоо дахин үүсгэн байгуулагдсан бөгөөд хамтдаа ажиллаж, сурч, хөгжих уриатай гишүүнчлэлд суурилсан байгууллага юм.

YOUTHinc нь залуучууд болон ажил олгогчдын хоорондох ур чадварын үл нийцэл, чадамжийн зөрүүг тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/, зохистой хөдөлмөрт уриалж холбох, хамтдаа хөгжих тогтвортой, хүртээмжтэй гишүүнчлэлд суурилсан коммунити нэгдэл /social enterprise/ байгуулах эрхэм зорилготой.

Бидний үйл ажиллагаа membership, partnership, volunteer гэсэн 3 чиглэлээр явагддаг ба НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын Эрүүл мэнд /ТХЗ -3/, чанартай боловсрол /ТХЗ-4 /, ирээүйн ажил мэргэжил, зохистой хөдөлмөрийн /ТХЗ-8/ чиглэлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.

Membership буюу гишүүнчлэл: Байгууллагын гишүүн болсноор сургалт үйл ажиллагаанд хамрагдах, мэдээллийг мэйл болон discord-оор түргэн шуурхай авах давуу талыг эдлэхээс гадна өөрийн санаачлагаар оролцох бүрэн боломжтой. Digital literacy, Knowledge sharing training sessions, study tour, soft skills program эдгээр хөтөлбөрүүдэд оролцох боломжтой. Гишүүнчлэлийн төлбөр хагас жил болон бүтэн жилээр төлнө.

Partnership: Байгууллагууд төсөл хөтөлбөрүүд дээр хамтран зохион байгуулах бүрэн боломжтой. Бид өнгөрсөн хугацаанд 7 удаагийн дадлагын хөтөлбөр, 2-3 олон улсын төсөл хамтран зохион байгуулж байсан туршлагатай.

Volunteer: YOUTHinc-ын дотоод зохион байгуулдаг хөтөлбөрүүд болон бусад арга хэмжээ үйл ажиллагаанд сайн дурын ажилтан хийх боломжтой ба үүн дотроос маркетинг хийх, ярих илтгэх, бичих, контент бүтээх, зохион байгуулах чадвараа сайжруулах боломжтой. Өөрсдийн идэвх оролцоог харуулах тусам дараа дараагийн боломжийг нээж өгнө. https://www.youthinc.mn/