soon to be Empowered Girl in Tech

soon to be Empowered Girl in Tech Please, enjoy my little story and goals Би дэргэдээ гурван ахтай өссөндөө ч тэр үү бяцхан охин байхаасаа л компьютер, технологитой ойр байж сонирхож ирсэн билээ. ЕБС-…

Please, enjoy my little story and goals

Би дэргэдээ гурван ахтай өссөндөө ч тэр үү бяцхан охин байхаасаа л компьютер, технологитой ойр байж сонирхож ирсэн билээ.

ЕБС-ийн 9-р ангид орох жилдээ л программчлалын хэлийг бие даан сурахаар зориг шулуудаж байлаа. Програмын ертөнц дэх миний “бараг л” анхны хэл бол Python байв. Хөгжилтэй нь тухайн үеийн миний мэдэх (ихэвчлэн кинон дээрээс харсан :P) кодны бичиглэлээс тэс өөр, бараг л англиар Siri -тэй мессеж бичиж байгаа юм шиг л санагдаж байснаа тод санадаг. Гэвч тэдгээр бичиглэлүүдийг юунд, яаж ашиглахаа ч ойлгоогүй хэрнээ хүсэл тэмүүлэлдээ автсан байсан надад зориулсан уу гэлтэй Олонлог Эгзэ сургууль хаяанд маань байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн улсын сургуулиудаас хүүхдүүдийг сонгон шалгаруулж элсүүлэв. Шинэ ангийнхаа найзуудтай танилцлаа. Гэтэл ангийн маань дийлэнх нь хөвгүүд байсан төдийгүй компьютер, технологид хоббитой нь мөн зөвхөн хөвгүүд л байж билээ. Гэсэн хэдий ч хичээлээс хичээлд суух тусам ангийн охидууд маань бусдаасаа дутахааргүй сурч хөгжиж байсныг ам бардам хэлнэ. Тиймээс энэ салбар охидод зориулагдаагүй мэт яригддаг явган яриаг давж ярих чадварлаг эмэгтэй мэргэжилтэн болох нь миний нэгэн зорилго болсон билээ.

Үүнийхээ төлөө би өөрийгөө болон өрөөлийг удирдах чадвартай, тууштай, соёлтой гэх мэт хувь хүний зөөлөн ур чадваруудад суралцах хэрэгтэй бөгөөд хэрэгцээтэй. Энэ тал дээр YouthInc байгууллагаас зохион байгуулдаг ажлуудад идэвхтэй оролцсоноор өөрийгөө илүү нээж чадна гэж бодож байна. Мөн 3 сарын туршид бодит дадлага, bootcamp хэлбэрээр явагдах нь ажлын байрны ойлголт болоод IT-н салбар чиглэлүүдийн тухай ойлголтыг бүрэн авж чадах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Мэдээж цаашлаад уг хөтөлтөрт оролцох, дадлага хийх, хувь хүний хөгжилд суралцах, хөтөлбөрөөр дамжуулан олон хүмүүстэй танилцаж нөхөрлөн танилын хүрээгээ тэлэх гээд бүхий л талаараа цаашдын карьерт маань үнэтэй хувь нэмэр болох юм.