Стресс ба анхаарал төвлөрөл

Стресс ба анхаарал төвлөрөл Хүний анхаарал хором бүр маш олон зүйл рүү шилжиж, сарниж байдаг. Тэр тусмаа ажил амьдралын тэнцвэргүй байдал, техник технологийн дэвшилттэй холбоотой анхаарал сарниулах хү…

Хүний анхаарал хором бүр маш олон зүйл рүү шилжиж, сарниж байдаг. Тэр тусмаа ажил амьдралын тэнцвэргүй байдал, техник технологийн дэвшилттэй холбоотой анхаарал сарниулах хүчин зүйлс нь анхаарал төвлөрөлд нөлөөлж, стресс үүсгэх нь түгээмэл үзэгдэл болсон. Хүмүүс ажил, хичээл, амьдралын бусад асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулах шаардлагатай болдог нь сэтгэл санааны ачааллыг нэмэгдүүлдэг. Стресс нь анхаарал төвлөрөх чадварт шууд нөлөөлдөг. Хэт их ачаалалтай байх үед хүний тархи олон зүйлийг нэг дор хийж, төлөвлөх гэж оролдох ба энэ нь анхаарал алдагдахад хүргэдэг. Стрессийг түвшин өндөр байх тусам дараах үр дагавар гарч болно.

-Бодож боловсруулах чадвар буурах

-Шийдвэр гаргах чадвар сулрах

-Анхаарал төвлөрөх хугацаа багасах г.м

Анхаарал төвлөрөлийг хэрэн сайжруулах вэ?

  1. Медитаци, амьсгалын дасгал хийх: Бид амьдралын хурдацтай хэв маягт өөрсдийгөө ойлгож, ажиглах нь тун ховор байдаг. Богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлж сурахад медитаци (Бясалгал) болон амьсгалын дасгалууд тустай. Өдөр бүр хэдхэн минутыг тайван байдалд өнгөрүүлж, гүнзгий амьсгалах нь стрессийг багасгах үр дүнтэй арга юм.
Хэрхэн бясалгахаа сур: Амьдралаа өөрчлөх ухаалаг гарын авлага
Медитаци сэтгэл санаа, бие махбодийн тайвширалыг хангах зорилгоор оюун санаагаа төвлөрүүлж, ухамсарт анхаарах үйл явц юм. Энэ нь олон төрөл бөгөөд тус бүр өөрийн гэсэг арга барил, зорилготой.
  • Анхаарал төвлөрүүлэх медитаци: Нэг зүйлд (Амьсгал тодорхой үг, дүрслэл) анхаарлаа төвлөрүүлж бусад бодлоос ангижрахыг зорьдог
  • Ухамсарт медитаци (Mindfullness): Одоо байгаа мөчдөө анхаарлаа төвлөрүүлж, амьсгал, биеийн мэдрэмжийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрч, хянахгүйгээр хүлээж авдаг.
  • Зүрх сэтгэлийн медитаци: Энэрэл, нигүүсэл, бусдад сайн сайхан хүсэх мэдрэмжийг бясалгах медитацийн төрөл.
  • Дүрслэлийн медитаци: Сайн сайхан, эерэг зүйлсийг өөртөө төсөөлж, сэтгэл санаагаа тайвшруулах арга

Медитаци бие махбодь болон сэтгэл зүйд олон талын эерэг нөлөөтэй. Үүнд:

  • Стрессийг багасгах: Тайвшрах, стрессээс ангижрахад тусалж, амьдралын стрессийг зохицуулах чадварыг нэмэгдүүлдэг.
  • Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах: Удаан хугацаанд медитаци хийснээр анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг.
  • Сэтгэл санааны тэнцвэр: Тогтвортой, тайван байдалд байж, сэтгэл хөдлөлийг удирдах чадварыг сайжруулдаг.
  • Нойрыг сайжруулах: Тайвшралыг нэмэгдүүлснээр нойрны чанарыг сайжруулахад тусалдаг.

Брахмарын амьсгал-Зөгийн дүнгэнээ амьсгалын заавал туршаад үзээрэй!😉 надад маш үр дүнтэй санагдсан.

  1. Төлөвлөгөө зохиох: Өдөр тумын ажлуудыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийснээр анхаарал сарнихаас сэргийлж, аливаа зүйлд төдлөрөхөд тусалдаг. Ажлуудаа цаг хугацааны дагуу хуваарилж, дэс дараалалтай хийх нь үр дүнтэй.
  2. Нэг дор нэг зүйлд анхаарлаа хандуулах: “Multitasking” буюу олон зүйлийг зэрэг хийх оролдлого нь анхаарал алдагдахад хүргэдэг. Тиймээс нэгэн зөвхөн нэг зүйлд төвлөрөх нь илүү үр дүнтэй.
  3. Амралт ба дасгал хөдөлгөөн: Стрессийн түвшинг багасгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь амралт, дасгал хөдөлгөөн юм. Бие махбодь болон оюун санааг амраах цагийг гаргаж, байнгын хөдөлгөөнтэй байх нь анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна.
  4. Орчноо цэвэр байлгах: Цэвэр, эмх цэгцтэй орчин нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарлаа төвлөрүүлэхэд дэмжлэг болдог. Хэт олон анхаарал сарниулах зүйлсгүй орчинд ажиллах нь үр дүнтэй байх магадлал өндөр.
Тактик төлөвлөлт: юу, хэзээ, яагаад » Урьдчилан таамаглах ашиг
Төслийн менежерүүд олон ажлыг зогсооно
Коллежид амжилтанд хүрэх шилдэг 17 сурах арга техник - Коллежийн хад

Дүгнэлт: Анхаарал төвлөрөл нь стрессийн түвшинтэй шууд хамааралтай байдаг бөгөөд стрессийг зохицуулж чадвал анхаарал төвлөрөх чадвар сайжирна. Өөртөө анхаарал тавьж, төлөвлөгөөтэй ажиллах, амралт болон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд болон сэтгэл санааны тэнцвэрийг хадгалахад тустай байдаг.