Стресс нь хүн бүрт тохиолддог энгийн хариу үйлдэл боловч стрессийн хэмжээ нэмэгдсэнээр таны биед олон төрлийн асуудал үүсгэх эрсдэлтэй байдаг.
Стресс гэж юу вэ, биед хэрхэн нөлөөлдөг вэ
Стресс бол хүн бүрт тохиолддог энгийн хүний хариу үйлдэл юм. Хүмүүс бидний бие махбодь стрессийг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлэхэд зориулагдсан байдаг. Аливаа хүний бие өөрчлөлт, бэрхшээлийг буюу стресст хүчин зүйлийг мэдрэх үед бие махбодийн болон оюун санааны хариу урвал үүсгэдэг ба уг үр дүн нь стресс юм.
Стрессийг "цочмог" болон "архаг" гэж ангилж болно .
- Цочмог стресс нь үйл явдлын дараа хэдхэн минутаас хэдэн цагийн дотор тохиолддог. Энэ нь богино хугацаанд, ихэвчлэн хэдэн долоо хоногоос бага хугацаанд үргэлжлэх бөгөөд маш хүчтэй байна. Энэ нь сэтгэл дундуур байдал эсвэл гэнэтийн үйл явдлын дараа тохиолдож болно. Жишээлбэл гэнэтийн үхэл, халдлага, байгалийн гамшиг байж болно.
- Архаг стресс нь удаан хугацаагаар үргэлжилдэг эсвэл дахин дахин давтагдсаар байдаг. Хэрэв та байнга маш их дарамтанд өртдөг бол үүнийг мэдэрч үзсэн байж магадгүй юм. Хэрэв таны өдөр тутмын амьдрал хэцүү байвал эсвэл ядуу амьдарч байгаа бол архаг стресстэй байх боломжтой юм.
Стресс хэзээ асуудал болдог вэ?
Заримдаа бага хэмжээний стресс нь даалгавраа биелүүлж, илүү эрч хүчтэй болоход тусалдаг. Гэхдээ стресс нь удаан үргэлжилж эсвэл маш хүчтэй байвал асуудал болж хувирна. Зарим тохиолдолд стресс нь бидний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Стресс сэтгэцийн эрүүл мэндийн асуудал мөн үү?
Стресс нь ихэвчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэж тооцогддоггүй ч энэ нь бидний сэтгэцийн эрүүл мэндтэй хэд хэдэн байдлаар холбоотой байдаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэж болно. Жишээлбэл, хэрэв та маш их стресст орсон бол энэ нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал буюу депресс зэрэг сэтгэцийн асуудалтай тулгарч болзошгүй юм. Мөн стрессийн үе нь гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) -д хүргэж ч болдог байна.
Стрессийн үеийн сэтгэл зүйн шинж тэмдгүүд:
- Цочромтгой, ууртай, тэвчээргүй
- Хэт ачаалалтай
- Сэтгэл түгшсэн, сандарсан эсвэл айдаг
- Бодол санаа чинь уралдаж, унтрааж чадахгүй мэт
- Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй
- Сэтгэлээр унасан
- Амьдралын идэвхи сонирхолгүй
- Хошин шогийн мэдрэмжээ алдсан юм шиг
- Айдас мэдрэмж
- Санаа зовсон, үгшүүртэй
- Хайхрамжгүй, ганцаардмал
Стрессийн үеийн биед илрэх шинж тэмдгүүд:
Стресстэй нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд бидний бие махбодид үйлдвэрлэдэг даавар нь бие махбодид олон нөлөө үзүүлдэг. Эдгээр нөлөөг дурдвал:
- Амьсгалахад хүндрэлтэй байх
- Паникт орох
- Нүд бүрэлзэх, өвдөх
- Нойрны асуудалтай болох
- Ядаргаанд орох
- Булчин, толгой өвдөх
- Цээжээр өвдөлт, цусны даралт ихсэх
- Ходоодны гэдэсний хямрал эсвэл цээж хорсолт
- Өтгөн хатах, суулгалт
- Өвдөж, толгой эргэх, ухаан алдах
- Гэнэт жин нэмэх эсвэл турах
- Тууралт эсвэл арьс загатнах
- Хөлрөх
- Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт
- Бусад өөр өвчин эмгэгүүд улам бүр дордох
Стресс таны хэрхэн биеэ авч явах байдал, зан төлөвт нөлөөлдөг ба дараах байдалд хүрч болзошгүй юм.
- Шийдвэр гаргахад хэцүү байх
- Төвлөрч чадахгүй
- Аливаа зүйлийг санахгүй, эсвэл таны ой санамж ердийнхөөсөө удааширах
- Байнга санаа зовдог эсвэл айдастай байх
- Хүмүүсийг цохих
- Хумсаа мэрдэг болох
- Арьсаа маажих
- Шүдээ хавирах эсвэл эрүүгээ хавирах
- Бэлгийн харьцаанд орох сонирхолгүй болох, сексээс таашаал авч чадахгүй байх зэрэг бэлгийн харилцааны асуудалтай тулгарна
- Хэт их эсвэл хэт бага идэх
- Тамхи татах, зугаа цэнгэлийн эм хэрэглэх эсвэл ердийнхөөсөө илүү архи уух
- Зүгээр сууж чадахгүй юм шиг тайван бус
- Уйлмаар санагдах
- Хэт их мөнгө зарцуулах эсвэл дэлгүүр хэсэх
- Ердийнх шигээ дасгал хийж чадахгүй байх, эсвэл хэт их дасгал хийх
- Эргэн тойрныхоо хүмүүсээс зайгаа барих
Стрессийн үед яаж өөртөө тусалж болох вэ?
- Стресст өртсөн гэдгээ таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх
- Юу хийж чадах вэ гэдгээ зөв тодорхойлох
- Өөрийг тань дэмждэг, сайн хүрээлэл үүсгэ
- Зөв хооллох
- Архи, тамхины хэрэглээг багасгаж цаашлаад огт хэрэглэдэггүй болох
- Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийх
- Бусад зүйлсээс түр завсарлага авах
- Сайн чанартай нойр авах
- Өөртөө эелдэг, зөөлөн хандах
Эх сурвалж:
https://www.mind.org.uk/ “Stress”
https://www.mentalhealth.org.uk/ “Stress”
https://my.clevelandclinic.org/ “Stress”
