Түгжрэлтэй үед суусан нийтийн тээвэр дэх эвгүй эсвэл хурц үнэрээс болж стрессдэхэд хүрж байсан уу? Аль эсвэл сэтгэл санаа тавгүй үед ойр дотнын хүний танил сүрчгийн үнэр тайвшруулах тохиолдол байдаг уу? Ер нь үнэр сэтгэл санааны гундуухан нөхцөлд үнэр нөлөөлдөг болов уу? Энэ асуултад хариулахгүй ч стресстэй тэмцэх аргуудын нэгт лавендер цэцгийг үнэрлэх багтдаг болохыг олон судалгаагаар баталсан байдаг нь сонирхолтой.

Стресстэй тэмцэх арга хэрэгслүүдийн тухай одоо хэрэгжиж буй залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд орсон хамгийн анхны сургалтуудаар Цэцэгбадам багш бидэнд амьсгалын, тэмдэглэлийн болон дурсамжаа сэргээн санах гэх мэт аргуудыг хуваалцсан. Хичээлүүдээс хамгийн чухал зүйл нь миний бодлоор өөрийнхөө нөхцөл байдалд анхаарал хандуулж хөөрөлтэй ээл сэтгэл гутралтай байгаа эсэхээ хянах хэрэгтэй тухай байсан. Учир нь хүн өөрийгөө ямар байгааг мэдсэнээр хариу үйлдэл үзүүлэх боломжтой буюу тэсрэхгүйгээр өөрийгөө тайвшруулах боломжтой болно. Ингээд өөрийгөө магадгүй стрессдсэн байгааг мэдсэн тохиолдолд амьсгалын box breathing гэх мэт техникүүдээр тайвшруулах боломжтой тухай суралцсан.


Хичээлээр үзсэнээс өөр аргуудын тухайд албан ёсны эмч нарын мэдээлэл нийтэлдэг site болох webmd бохь зажлах, бичих болон лавендер цэцгийг үнэрлэх тухай дурдсан байв. Цаашлаад бохь зажлах нь яагаад стресс тайлах арга болох тухайд анхаарал өөр зүйлд сатаарах бөгөөд үнэр амт нь тааламжтай байгаатай холбон тайлбарлажээ.
Харин миний хувьд хэрэгжүүлж үзмээр санагдсан арга болох лавендер цэцгийн тухайд олон судалгаа, ажиглалтаар тус цэцгийн үнэртэй, тос сүрчиг хэрэглэсэн хүмүүс ижил нөхцөлд, бусад хүчин зүйл тогтмол үед бусад хүмүүстэй харьцуулахад стрессийн түвшин бага байсан нь батлагдсан төдийгүй aroma therapy-д нойргүйдлийг мөн уг цэцгийн үнэр бууруулах боломжгүй гэж үздэг байна. Тиймээс та ч мөн энэ аргыг туршаад үзээрэй.

Эх сурвалж : www.webmd.com
