
Бид өдөр тутам стресст өртөж байдаг ба стрессээс үүдэн хэн нэгэнд таагүй үг, үйлдэл хийх заримдаа хайртай дотны хүмүүсээ гомдоох ч тохиолдол бий. Үүнийхээ дараа хичнээн их харамсдаг ч нэгэнт өнгөрсөн зүйл, амнаас гарсан үгийг буцааж болдоггүй нь харамсалтай. Тэгвэл бид бүхэн стрессээ хянаж, удирдаж чадсанаар хожмын харамсалд хүргэхгүй. Үүний тулд стрессын тухай ойлголт, стресс үүсэх үе шат, стресс бууруулах арга замуудыг доор дурдах болно. Та бүхэн өөрт хэрэгтэй мэдээллийг уншин, зарим чухал зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж үзэхэд харамсах зүйлгүй билээ.
Стресс
Аливаа таагүй нөлөөнд үзүүлж буй биеийн хариу үйлдэл юм. Энэ нь ихэвчлэн сөрөг сэтгэл хөдлөлүүд хамаарагддаг.Үүнд:
-Зүрхний цохилтын тоо олшрох
-Амьсгалын тоо олшрохоос гадна дараах өөрчлөлтүүд илэрдэг.

Стресст өртөх үе шат:
1. Стресст хараахан ороогүй үе
2. Стресст орж эхлэх үе
3. Стрессээс үүдэн үйлдэл гаргах үе хэмээн хуваагддаг.
Стрессийн төлөвлөгөө:
Тэгвэл бид хэрхэн стресст орж эхлэх үедээ стрессээс үүдэн үйлдэл гаргахгүйгээр стресст хараахан ороогүй үе рүү буцах вэ? гэдэг чухал асуудал билээ. Үүний тулд бид стрессийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Стрессийн төлөвлөгөөнд дараах ABC стратегийг ашиглана.

A-стресст өртөж буйгаа анхаарч, сэрэмжтэй байна
B-тэнцвэрт байдлаа хадгалах
C-стрессээ бууруулах аргаа зохицуулах.
Стресс бууруулах аргууд:
- Физиологийн арга:
- массаж
- нойр
- дасгал хөдөлгөөн
- байгалийн эмчилгээ
- уламжлалт эмчилгээ
2. Физик арга:
- саун, бассейн
- арома эмчилгээ
- рашаан, сувилал
3. Сэтгэлзүй:
- өөртэйгөө ажиллах, дасгал
- бясалгал
- иог
- дадал, зуршил өөрчлөх
4. Нэмэлт арга:
- түр хугацаагаар завсарлага авах /ганцаар байх, цай уух/
- эерэг мэдрэмж бий болгох /талархах/
- эерэг дурсамж дээр төвлөрөх
