Стресс бол бидний амьдралд зайлшгүй тохиолдох нөхцөл байдал. Бидний сэтгэл зүй, бие махбодийн эрүүл мэнд, зан үйлд нөлөөлөхөөс гадна амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэ блогтоо стрессийг хэрхэн удирдах, түүний үе шат, сэтгэл зүйн болон физиологийн түвшинд стрессийг бууруулах аргуудын талаар ярилцъя.
1. Стрессийн үе шат
Стресс нь дараах гурван үе шаттай гэж үздэг:
- Стрессээс өмнөх үе - Энэ бол тайван, аюулгүй байдалд байгаа үе юм. Бидний амьдрал хэвийн үргэлжилнэ.
- Стресст орж буй үе - Амьдралд гарсан асуудал, сорилтын улмаас стресс эхэлж мэдрэгддэг үе. Энэ үед бие махбодь болон сэтгэл зүйн хариу үйлдэл үүсэж эхэлнэ.
- Стрессийн дараах үе - Стрессийн оргил үе өнгөрч, тайвшрах үе юм. Энэ үед бидний биед гарсан өөрчлөлтүүд тайвширч, эргэн хэвийн байдалдаа орно
- .
2. ABC стрессийн төлөвлөгөө
A - Awareness (Сэрэмж, анхаарал)
Стрессийн эхлэл болон нөлөөлөлд байгаа үеүдийг таних чадамжтай байх. Стрессийг мэдэрч, анхаарлаа төвлөрүүлснээр асуудлын эх үүсвэрийг ойлгох боломжтой.
B - Balance (Тэнцвэр)
Өөрийн сэтгэл зүй, бие махбодийг тэнцвэржүүлэх арга хэмжээнүүдийг авах. Дасгал хөдөлгөөн, амралт зэрэг нь тэнцвэрийг хадгалахад тусалдаг.
C - Control (Удирдан зохицуулах)
Стрессийн нөлөөллөөс гарч, нөхцөл байдлыг хянах. Энэ нь стрессийн түвшинг бууруулахад тусалдаг.
3. Стрессийг бууруулах аргууд
Стрессийг бууруулахын тулд бид дараах аргуудыг ашиглаж болно:
- Физиологийн аргууд - Бие махбодийг амраах массаж, унтах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт арга хэмжээнүүд орно. Эдгээр нь биеийг тайвшруулж, стрессийг багасгахад тусална.

- Физик аргууд - Саун, бассейн, ароматерапи зэрэг нь бие махбодийг тайвшруулдаг. Биеийн амралт нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.

- Сэтгэл зүйн аргууд - Өөртөө ажиллах дасгал, амьсгалын арга, иог зэрэг нь сэтгэл зүйг тайвшруулж, эерэг мэдрэмжүүдийг нэмэгдүүлдэг.

4. Үндсэн арга
Үндсэн аргууд нь стрессийг таньж, удирдах чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь амьсгалын дасгал, автогеник дасгал гэх мэт өөрийгөө тайвшруулах аргууд юм. "Би маш тайван байна, миний бие тайван байна" гэж өөртөө хэлэх нь стрессийг бууруулахад тустай.
Би маш тайван байна, миний бие тайван байна
5. Нэмэлт аргууд
Нэмэлт аргуудын хувьд йог, бясалгал, ганцаар байх, амьсгалаа тоолох зэрэг энгийн арга хэмжээнүүд нь стрессийг бууруулж, сэтгэл зүйн тайвшралыг авчирдаг. Мөн өөртөө талархаж, эерэг дурсамж дээр төвлөрөх нь стрессийг бууруулахад тустай.
Эдгээр аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр та стрессийг удирдаж, илүү тайван, аз жаргалтай амьдрах боломжтой болно.
