Стрессийн тухай

Стрессийн тухай Стресс гэж юу вэ? Стресс гэдэг нь тааламжгүй дарамттай нөхцөл байдлаас болж үүссэн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хэт ачаалалтай байдалыг хэлнэ. Хүн амьд оршин байгаа цагт их, бага гэлтг…

Стресс гэж юу вэ?

Стресс гэдэг нь тааламжгүй дарамттай нөхцөл байдлаас болж үүссэн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хэт ачаалалтай байдалыг хэлнэ.

Хүн амьд оршин байгаа цагт их, бага гэлтгүй ямар нэгэн хэмжээгээр стресст өртдөг ч хүмүүстэй харилцаж байгаагаас хойш Стрессор (Стресс анх үүсгэдэг зүйл) байдаг.

Үүнчлэн хүн бүр стресстэй нөхцөл байдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг учраас бид стрессийг даван туулах өөрт тохирсон зөв арга техниктэй болох нь хамгийн чухал.

Стресс бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Стресс бол туйлийн сөрөг шинжтэй биш эерэг шинжийг ч агуулдаг. Зохистой хэмжээндээ байгаа үед аливаа ажлыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэхэд түлхэц болдог бол хэт их стресс нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг.

Түүнчлэн бид стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидний бодол, мэдрэмж цаашлаад зан үйлд ч нөлөөлөх боломжтой.

Стрессийн шинж тэмдэг юу вэ?

Цочмог буюу богино хугацааны стресс:

Энэ нь ихэвчлэн өнгөрснөөс дарамт мэдрэх, эсвэл ирээдүйн хэрэгцээгээ их бодсоноос үүсдэг.

Жишээ нь: ямар нэгэн өнгөрсөнд болсон сэтгэл санаагаар унасан зөрчилдөөн эсвэл ямар нэг зүйлийг дуусгах хугацаа нь ойртож байгаа үед стресс үүсч болно. Гэхдээ энэ стресс нь ТЭМЦ эсвэл ЗУГТ хариу үйлдэл нь тодорхой хугацааны дараа аюул занал өнгөрч, стресс буурахад бие махбод хэвийн болдог.

Энэ төрлийн стресс нь архаг буюу урт хугацааны стресстэй ижил хүний эрүүл мэндэд хохирол учруулдаггүй. Богино хугацааны стресст толгой өвдөх, амьсгал түргэсэх, зүрхний цохилт биед илт мэдрэгдэх, сэтгэлийн зовнил зэрэг багтана. Хэдий тийм ч, богино хугацааны стресс байнга давтагдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, урт хугацааны стресс болж ирдэг.

Урт хугацааны стресс:

Энэ төрлийн стресс нь хувь хүний зан төлвийн нэг хэсэг болж, зөрчилдөөнөөс үүдэлтэй таагүй байдлаас үл хамааран стрессийн нөлөөнд байнга өртөмтгий болгодог.

Жишээ нь: Байнгын өнгөрснөө бодож сэтгэл санааны тайван бус байдалд байж шийдэлийг олж чадахгүй удаан хугацаанд явах

Урт хугацааны стресст

-нойрны асуудал

-дархлаа сулрах

-толгойн өвчин

-сэтгэлзүйн асуудлууд

-ой тогтоолт анхаарал төвлөрөл буурах

-хорт зуршил хэрэглэх

-өөрийгөө ажлаар дарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Стрессийг симпатик, парасимпатик 2 мэдрэлийн эстэй холбож тайлбарладаг.

Стрессийн үед стрессийн дааврын ялгарлын улмаас бид уурлах, толгой өвдөх, тодорхойгүй, тогтворгүй болох зэрэг янз бүрийн хариу урвалыг үзүүлдэг.

Харин парасимпатик нь Тайвширсан байгаа үеийг хэлдэг.

Нэг тийм унтаад байгаа мөртлөө л ядарсан мэдрэмжтэй яваад байдаг үе байдаг даа тэр нь бидний тархины эс ядарсан байна аа ( машинаар бол шатахуун нь дуусаж байна аа) гэдэг дохиог өгч хэрэв ойлговол Симпатик дээрээ тавьчихсан байгаа юм байна амрах хэрэгтэй гээд байдлаа анзаарч чадвал тайвширхад хурдан болж эргээд бүтээлч бүтээлч байдал руу ороод тэнцвэртэй болдог.

Би бас сүүлийн 2 долоо хоног шахуу тийм унтаж босож ирээд л ядраад, хичээлийн ширээний ард суугаад л нойр хүрээд, залхуу хүрээд яваад байсан чинь өөрийгөө яагаад байгаагаа ойлгож авсан.

Хүзүүнд 7ш жижиг нугалам байдаг. Тэрний 1,2 нугалам нь дискгүй учир тархинаас эд, эс гүйхгүй, нуруу руу цусан хангамж гүйхгүй болоод ирдэг (Бөгтийж суухаар). Тийм учраас л автомат тохиргоонд ороод унтаа байдалтай болдог юм байна лээ.

Дараагийн сурсан нэг чухал зүйл “ОК zone арга”

Хөөрлийн бүс , Ок бүс, Саатлын бүс

Өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ хаана явж байгаагаа хянаж чадвал дараачийн арга хэмжээг авч чадна тийм болохоор 2 цаг тутам өөрийгөө хянаж үзэх хэрэгтэй.

Зовж байсан ч зовж байгаагаа анзаарч ухаанаар ойлговол ОК бүс болно.