"Study tour" Байгууллагуудтай танилцах аялал маань үндэсний хэмжээний үйлдвэрлэгч @APU Company -хаа 2 үйлдвэртэй танилцаж APU DAIRY Монгол сүүний үйлдвэр болон АПУ ХК- ийн архи, пивоны төв үйлдвэр дээр 11/11 - ны Баасан гаригт амжилттай зохион байгуулагдлаа.
"Study tour" Байгууллагуудтай танилцах аялал маань үндэсний хэмжээний үйлдвэрлэгч @APU Company -хаа 2 үйлдвэртэй танилцаж APU DAIRY Монгол сүүний үйлдвэр болон АПУ ХК- ийн архи, пивоны төв үйлдвэр дээр 11/11 - ны Баасан гаригт амжилттай зохион байгуулагдлаа.
APU Company нь Амьдралын мөч бүрийг хамтдаа уриатайгаар салбартаа манлайлахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэй хэлбэрээр, хүний хөгжлийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ.
Absolute. Pure. Unique. Төгс. Тунгалаг. Төгөлдөр.
- APU DAIRY Монгол сүүний үйлдвэрийг 21 -с доош насны 40 сурагч багшийн хамт болон хөтөлбөрт УБ хотоос оролцогч завсар жил авсан, оюутан, ажил идэвхтэй хайж байгаа, шинэ зүйл үзэх хүсэлтэй болон ажиллаж байгаа зэрэг төрөл бүрийн зорилготой 20 залуусын хамтраар очиж танилцлаа.



- APU Company - архи, пивоны төв үйлдвэрийг 21 + насны Дархан - Залуусын хотынхоо залууст хүргэх Дархан-Уул аймгийн 15 удирдлагууд зорин ирж танилцлаа.
Study Tour @APU Company -тай нийтдээ 80 гаруй оролцогч АПУ компанийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн туршлагаас практик дээр нь очиж суралцсан сайхан аялал боллоо.
Энэ жил Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 10-12 дугаар сард “STUDY TOUR” байгууллагуудтай танилцах АЯН болгон зарлаж нийт 200 гаруй залуус бүртгүүлэн хамрагдаж байгаа билээ.
“STUDY TOUR” байгууллагуудтай танилцах аялалын Зорилго: Энэхүү танилцах аяллын аяны хүрээнд бид зорилтот залуучуудыг төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага зэрэг дэмжигч байгууллагуудтай холбож, залуучуудад байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, туршлагаас суралцахад нь практик аргаар туслах зорилготой. Энэ нь хоёр тал бие биенээ сайн дурын ажилтан олох, дадлага хийх болон залуучуудыг чадавхижуулах, хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөр эрхлэх бусад ажлын боломжуудыг нээх олон боломжийг олгоно гэж зорьж байна.
APU Company --даа баярлалаа :)

Дараагийн “STUDY TOUR” аялал НҮБ-ын Олон Улсын Байгууллагуудтай танилцах бөгөөд одоо ч бүртгүүлэн дараагийн аялалд бидэнтэй нэгдэх боломжтойг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youthinc.mn/study-tours
