Бид энэ удаад Их үйлсийн эрэлд групп ХХК -ын охин компани болох Стартап Терминал ХХК болон YOUTHinc-н хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Интерншип Пилот-3 хөтөлбөрийн оюутан, залуусдаа зориулан "Их үйлсийн эрэлд групп ХХК" -тай танилцах аялалаа амжилттай зохион байгууллаа.

Монгол залуу мэргэжилтнүүд болон ажил олгогчдыг холбож хамтдаа хөгжихөд нь гүүр болох зорилготой YOUTHinc байгууллагаас Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийн чиглэлээр туршин хэрэгжүүлж байгаа гол үйл ажиллагаа бол: Залуусын Чадамжийг нэмэгдүүлэх ИНТЕРНШИП – Дадлагын Практик хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд бид STUDY TOUR – Богино хугацааны Танилцах Аялалыг хамтрагч, дэмжигч байгууллагууд дээр зохион байгуулж илүү бодитой туршлага судалж танилцах боломжийг залуусдаа олгодог билээ.

Бид энэ удаад Их үйлсийн эрэлд групп ХХК -ын охин компани болох Стартап Терминал ХХК болон YOUTHinc-н хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Интерншип Пилот-3 хөтөлбөрийн оюутан, залуусдаа зориулан "Их үйлсийн эрэлд групп ХХК" -тай танилцах аялалаа амжилттай зохион байгууллаа.

Их Үйлсийн Эрэлд компани нь 2006 оноос хойш Монгол улсын барилгын салбарт барилга угсралт, гадаад дотоод худалдааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орны өнгө төрхийг илтгэсэн Баян Монгол, Их Монгол хороолол цогцолбор зэрэг олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан туршлагатай бөгөөд 2012 оноос групп компани болон өргөжиж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэхүү богино хугацааны Танилцах Аялалаараа бид дараачийн шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлдэх, групп компани дээр хэрэгжиж буй төслүүдэд volunteer болон гэрээт байдлаар ажиллах, компаний боломжуудыг залуучуудад сурталчлах, мэдээ мэдээлэл солилцох зэрэг ач холбогдолтой байлаа.
Мөн дашрамд эднийх олон улсын жишиг стандартад нийцсэн Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн #ICPark #icpark барьж тун удахгүй 5 сард нээлтээ хийн бидний ирээдүй хойч үед хөрөнгө оруулалт оруулж бүтээн байгуулж байгааг дуулгахад таатай байна. Байгууллагын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх сайтаар зочлоорой! https://www.iuegroup.mn/

Бидний STUDY TOUR –ын бас нэг онцлог бол групын маркетингийн албаны дарга Жаргалсайхан маань залууст Илтгэх урлаг сургалтаа орж мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм. Жагаа захирлын Zangia academy дээр байршсан илтгэх урлагийн хичээлүүдийг үзэж, өөрийгөө хөгжүүлээрэй.


Их Үйлсийн Эрэлд Группын нийт хамт олонд баярлаж талархсанаа дахин илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсье!
