Study Tour at the UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага -тай танилцах аялал

Study Tour at the UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага -тай танилцах аялал Бидний НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулсан Study Tour at the UN Mongolia - Нэгдсэн Үндэстн…

Бидний НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулсан Study Tour at the UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага -тай танилцах аялал маань 9 НҮБ-ын байгууллагуудтай 100 гаруй залуусын төлөөллийг танилцуулж, туршлага судлуулан амжилттай зохион байгуулагдлаа.

Зорилго: Энэхүү танилцах аяллын хүрээнд бид зорилтот залуучуудад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Монгол Улсад хэрхэн ажилладаг, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай танилцаж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг, сайн дурын үйлсэд хэрхэн залуучууд бид гар бие оролцож болох олон боломжуудыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөллөөс практик дээр суралцаж, туршлага судлах зорилготойгоор зохион байгуулсан юм.

193 орныг эгнээндээ нэгтгэсэн 77 жилийн түүхтэй дэлхийн хамгийн нэр хүндтэй олон улсын байгууллага болох Нэгдсэн Үндэстний байгууллагатай танилцах аялалд 400 гаруй залуучууд оролцох хүсэлтээ илгээсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс 15-37 насны 100 гаруй оюутан, залуучуудыг оролцох хүсэл, зорилго, хүлээлтийг харгалзан үзэж хамрууллаа.

Бид энэхүү арга хэмжээг НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Залуучууд бол бидний ирээдүй” хэмээн халуун дулаан сэтгэлээр биднийг угтан авч НҮБ-ын тухай, Монгол дахь НҮБ-ын үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээллийг өгч, арга хэмжээг чөлөөт байдлаар нээж эхлүүлсэн юм.

Үүний дараа доорх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөл болон ОУ-ын судалгааны төв ТББ товч танилцуулгаа хийж, холбогдох байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаа хэрхэн явагддаг, цаашид хамтран ажиллах ямар боломжууд байгаа, Нэгдсэн Үндэстний байгууллагад ирээдүйд ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн оюутан залуучуудад шаардлагатай ур чадвар, хандлага, боломжийн талаар холбогдох байгууллагаа төлөөлөн танилцуулсан юм.

  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага /IOM Mongolia/
  • Монгол Улс дахь Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан /UNFPA Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO Mongolia/
  • + Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ITTLLDC/

Аяллын төгсгөлд оролцогч бүрд маань гарын бэлэг өгч, цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт амжилт хүслээ . Мөн оролцогч нар маань хүссэн хүлээсэн аялалдаа хамрагдаж, суралцах, хийж бүтээх урам зоригтойгоор энэ удаагийн аяллаа өндөрлөлөө.

Хамтран ажиллаж, дэмжсэн бүх байгууллагууд болон оролцсон, бүртгүүлсэн 400 гаруй залуустаа баярлалаа. Бидний аялал үүгээр дөнгөж эхэлж байна…

THANK YOU ALL FOR YOUR ACTIVE SUPPORT, PARTNERSHIP, AND PARTICIPATION :)

"Study tour" Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.youthinc.mn/study-tours