Study tour – Байгууллагатай танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа.

Study tour – Байгууллагатай танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа. Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Ни…

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 10 -12 сарын хооронд амжилттай зохион байгууллаа.

Танилцах аяллын аяны хүрээнд бид зорилтот залуучуудыг төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага зэрэг дэмжигч байгууллагуудтай холбож, залуучуудад байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, туршлагаас суралцахад нь практик аргаар туслах зорилготой. Энэ нь хоёр тал бие биеэ сайн дурын ажилтан олох, дадлага хийх болон залуучуудыг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөр эрхлэх бусад ажлын боломжуудыг нээх олон боломжийг олгохоор зорьсон.

2022 оны 10 - 12 сарын хооронд

  • Талх Чихэр ХК
  • APU Dairy - Сүүний үйлдвэр
  • APU Company - Архи, пивоны төв үйлдвэр болон

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох

  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага /IOM Mongolia/
  • Монгол Улс дахь Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан /UNFPA Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF Mongolia/
  • Монгол Улс дахь НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO Mongolia/
  • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ITTLLDC/ бүтэц үйл ажиллагаатай танилцаж, бодит туршлагыг хуримтлууллаа.

Танилцах аяны нээлтийн үйл ажиллагаа маань “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА- КАРЬЕР ЭКСПО 2022” арга хэмжээний үеэр 2022-10-15-ний өдөр зохион байгуулсан. Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны үзэсгэлэнгийн танхимд хонх нижигнүүлэн ёслол төгөлдөр, албан ёсоор аяллаа нээлээ. Энэхүү үйл ажиллагаанд танилцах аялалд оролцохоор бүртгүүлсэн оролцогчдын төлөөлөл оролцсон билээ.

Бид нийт 150 залуучуудыг хамруулна гэж төлөвлөж байсан ч давхардсан тоогоор 600 гаруй залуучууд бүртгүүлж 200 гаруй залуучууд танилцах аяллуудад хамрагдсан байна. Оролцогчдын нийт бүртгэлийг авч үзвэл их дээд сургуульд сурч байгаа оюутан залуучууд хамгийн их буюу 49 хувийг эзэлжээ.

Мөн Ангийн багш Н. Ганзоригоор удирдуулсан Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийн 48-р сургуулийн 11б ангийн 42 сурагчид болон Монголын томоохон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний зохион байгуулалт, арга барилыг судлан Дархан хотынхоо залууст хүргэх зорилгоор хэлтэс агентлагийн дарга нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон АПУ ХК - тай танилцах аялалд оролцлоо.

Та ямар байгууллагатай танилцах хүсэлтэй байна вэ? гэсэн асуултад дараах саналыг ирүүлсэн байна. Эндээс харахад оролцогч нар маань олон төрлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байна. Бидний аяллууд ч гэсэн төрийн байгууллага, үйлдвэр, олон улсын байгууллагаар аяллаа.

Байгууллагатай танилцах аяллуудад оюутан, залуучууд дараах зорилгыг тодорхойлон аяллуудад хамрагджээ.

  • Төгссөнийхөө дараа сонгосон мэргэжлийн дагуу ажиллах байгууллагаа сонгох
  • Ажлын байранд шаардлага хангах ур чадвартай ажилтан байхын тулд хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудыг мэдэх, бэлдэх
  • Байгууллагын орчин, соёлтой танилцах
  • Үйлдвэрлэлийн процессоос хэрэглэгчид хүрэх хүртэлх шат дамжлагыг мэдэх
  • Аливаа байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломж олддоггүй учир аялалд хамрагдаж өөрийн нүдээр харж, мэдээлэл авах.
  • Сурч хөгжих хүсэл эрмэлзлээрээ нэгдсэн залуустай танилцах
  • Шинэ зүйл сурч мэдэх, шинэ боломж эрэлхийлэх
  • Бодит туршлага хуримтлуулах гэх мэт зорилготой байна.

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан танилцах аяллууд маань төлөвлөсөн хугацаандаа, тавьсан зорилгоо биелүүлж амжилттай өндөрлөлөө.

Оролцогч нарт маань дурсамжтай цаг хугацаа, үнэ цэнтэй зөвлөгөө мэдээлэл, сурах, хөдөлмөрлөх урам зориг өгсөн үйл ажиллагаа болсонд манай хамт олны зүгээс мөн талархалтай байна. Энэ удаагийн аяллууд маань бидний ажлын зөвхөн эхлэл төдийгүй Монгол улсынхаа хөгжлийн түүчээ болж буй олон байгууллагатай танилцах аяллыг уламжлал болгон зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.

Бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагааны мэдээллийг тогтмол авахыг хүсвэл Facebook хаяг, Instagram хаяг - т нэгдээрэй. Дараагийн аяллаар уулзацгаая.