📍18-34 насны залуусд зориулсан ажил олгогч, бизнесийн байгууллагатай танилцан туршлага судлах маш өгөөжтэй, сонирхолтой аян эхлэхэд бэлэн болоод байна🚀
Study tour буюу байгууллага, ажил олгогчидтой уулзан туршлага солилцохоос гадна танилын болон мэдлэгийн хүрээгээ тэлэх энэ аялал эхлэхэд албан ёсоор бэлэн болоод байна📚 Гэхдээ энэ аялал чухам ямар учиртай, гол нь яг ямар үр өгөөжтэй билээ? Чамд гол нь ямар ашигтай билээ?
Хүн бүр амьдралдаа 3 чухал зүйлийг сонгодог гэлцдэг. Мэдээж нэгдүгээрт мэргэжил. Мэргэжлээ хүсэл эрмэлзэл дээрээ тулгуурлан сонгосноор ирээдүйд илүү өгөөжийг, цаг хугацаа алдалгүйгээр авах боломжийг олгоно. Харин сурч боловсорчхоод ажлын байраа сонгох нь амьдралд тулгардаг хамгийн том шийдвэр мөнөөсөө мөн. Ажилд ороход өмнөх ажлын туршлага, хэр удаан ажилсан зэрэг хүчин зүйлсийг шаарддаг нь чамайг хэр тогтвортой, манай байгууллагат ямар үнэ цэнийг авчирч чадахыг нэг ёсондоо харчхаж байгаа юм. Иймд тогтвортой ажиллах ажлын байр, хамгийн гол нь ажлын хамт олноо зөв сонгохоос бүх зүйл эхэлж байгаа юм. Мэдээж амаргүй шийдвэр тул ажиллахыг хүсдэг байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагаа, ажлын байрын үүрэг хариуцлага, ажилчдын уур амьсгал, соёлыг гадарлаад мэдэж авах нь зөв, оновчтой шийдвэр гаргахад тусална. Иймээс л study tour маш өгөөжтэй аялал байгаа биз. Мэдээж үлдсэн нэг нь гэр бүл, хань ижлээ зөв сонгох тохиолдол юм. Эхний 2-оо зөв сонгоогүй хүн 3 дахь аа хэр оновчтой сонгох магадлалтай вэ?🤔

Иймд байгууллагуудтай танилцах аялалын 5 давуу талыг танилцууллаа.👇
- Практик мэдлэгээ тэлэх боломж
Дэлхий ертөнц цаг минут тутмаар тэлж, техник технологи хөгжиж байгаа энэ цаг үед хэн олон төрлийн мэдлэг чадвар, хамгийн гол нь бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадсан нь ялна. Иймд интернэтээс уншсан мэдээлэл, мэдлэг өргөн ч амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй бол мэдлэг гэж нэрлэхэд хэцүү. Иймд манай аялал тухайн байгууллага дээр очин, байгууллагын орчин, ажилчидтай бодит практик дээр танилцан, цаашлаад тухайн байгууллагат сайн дурын ажил, гэрээт ажилтнаар ч ажиллах боломжийг нээж өгөхөөрөө онцлог.
2. Ижил сонирхол, зорилготой найзуудтай болж танилын хүрээгээ тэлэх
Би чиний тухай мэдэхгүй л дээ, гэхдээ чамд ижил хүсэл сонирхолтой, хамтдаа хичээн бие биенийгээ дэмждэг найз, хамт олон хэрэгтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүн аливаа том зорилгыг урдаа тавин урагшлахад хамт олон, чамайг хурцалж, зорилгоос чинь умартуулахгүй хүрээлэл хамгийн чухал байдаг. Иймээс энэ танилцах аялал мэргэжил, байгууллагынхаа талаар мэдлэгээ тэлээд зогсохгүй, хамт оролцож байгаа хүмүүстэйгээ танилцах боломжийг олгох ба бүр насан туршийн найзууд болон үлдэх эсэхийг хэн мэдэх билээ. Иймд нэг сумаар 2 туулай онох магадлал байна аа л гэсэн үг. Гайхалтай биш гэж үү?
3. Зөөлөн чадваруудаа хөгжүүлэх, ашиглах боломж
Бидний нэрлэж заншсанаар чадварууд зөөлөн, хатуу гэж ангилдаг. Хатуу чадварууд нь мэргэжлийн мэдлэг буюу илүү академик талдаа бол эсрэгээрээ зөөлөн чадварууд нь өөрийгөө илэрхийлэх, бусадтай ярилцах, бусдыг сонсох, багаар ажиллах зэрэг илүү туршлага, практикаар сурч авдаг чадварууд байдаг. Тэгвэл та би энэ чадваруудаа ч сайжруулах хэрэгтэй дээ? эсвэл ашиглаж өөрийгөө дүгнэх боломж байхгүй байна хэмээн бодож байвал энэ үнэхээр том боломж. Шинэхэн танилууддаа өөрийгөө танилцуулахаас эхлээд, байгууллага дээрээ очоод асуулт асуух, багаар ажиллах зэргээр зөөлөн чадваруудаа ашиглах боломжууд нэлээдгүй олдох юм.
🙌 Та яг одоо “За, би зайлшгүй явах хэрэгтэй юм байна даа, алдаж болохгүй том боломж байна” гэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Та яааг зөв зам дээрээ зогсож байна.
Иймд 2022 оны 10-12 дугаар сард Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ хамтран зохион байгуулагдах гэж байгаа “STUDY TOUR” танилцах аялалд өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй таныг урьж байна.🥳

🎯Зорилго: Энэхүү аяллаар ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн - хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах бөгөөд байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон олон боломжуудыг залуучуудад сурталчилж, нээж танилцуулахад оршино.
✅ Хамрах хүрээ:
18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус. Жич: хамгийн эхэнд бүртгүүлсэн 150 залууг хамруулахыг анхаарна уу.
✅ 👉Бүртгүүлэх, хамтран ажиллах:
https://www.youthinc.mn/study-tours
Хамгийн эхэнд бүртгүүлсэн 150 залуусыг л хамруулах тул та дээрх линкээр орон бүртгүүлээрэй. Дараа гэж хойшлуулалгүй яг одоо бүргүүлээрэй.👆
Мөн хамтран ажиллах хүсэлтэй ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд мөн холбогдох мэдээллээ үлдээгээрэй.
Хэрвээ танд асуух асуулт байвал манай YOUTHinc instagram хаяг болон facebook-ээр холбогдоорой. Биднийг дэмжин манай цахим хаягуудыг дагахаа мартав аа💯
