STUDY TOUR - Байгууллагуудтай танилцах аяны нээлтийн арга хэмжээ 2022.10.15-ны өдөр “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА- КАРЬЕР ЭКСПО 2022”- арга хэмжээний үеэр амжилттай зохион байгуулагдлаа.
Видео: https://youtu.be/6sbWo7JfEXI
Энэ жил Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 10-12 дугаар сард “STUDY TOUR” байгууллагуудтай танилцах АЯН болгон зарлан зохион байгуулж байгаа билээ.
Ийнхүү хамтран зохион байгуулагч байгууллагууд болон STUDY TOUR -аялалд бүртгүүлсэн оролцогч залуусын төлөөлөлтэйгөө хамтдаа нээлтийн арга хэмжээгээ албан ёсоор хийж, “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА- КАРЬЕР ЭКСПО 2022”-д оролцсон байгууллагуудтай богино хугацаанд танилцаж нээлттэй зарласан ажлын байруудын талаар мэдээлэл авж залуусаа арга хэмжээний сургалтанд хамруулсандаа баяртай байна.
“STUDY TOUR” байгууллагуудтай танилцах аялалын ЗОРИЛГО нь: 18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулаад ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах зорилготой бөгөөд цаашлаад байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон олон боломжуудыг залуучуудад сурталчилж, нээж танилцуулахад оршино.
Энэхүү хамтарсан арга хэмжээг Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ (DWYN) болон Нийслэлийн засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулж илүү тогтвортой, хүртээмжтэй явуулахын төлөө ажиллахыг зорьж байгаа юм.
Хамрах хүрээ: 1талаас:
- 18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус
- Хамтран ажиллах хүсэлтэй ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд
Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.youthinc.mn/study-tours
