"Study Tour" байгууллагуудтай танилцах аян эхэлж хамгийн эхний байгууллагаар “Талх Чихэр ХК”-ын үйлдвэртэй танилцлаа.
“YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон City tour-тай хамтран 10-р сарын 26-ны өдөр “Талх Чихэр ХК” -тай эхний танилцах аялалаа зохион байгууллаа.

Энэ жил Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд “YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 10-12 дугаар сард “STUDY TOUR” байгууллагуудтай танилцах АЯН болгон зарласан билээ.
“Study Tour” аяны хүрээнд нийт 200 гаруй залуус бүртгүүлэн өөрийн боломжит цагаа тохируулан сонгосон “Талх Чихэр ХК”-тай танилцах аялалд завсар жил авсан, оюутан, ажил идэвхтэй хайж байгаа, шинэ зүйл үзэх хүсэлтэй болон байгууллага дээр судалгаа хийх гэсэн төрөл бүрийн зорилготой 20 гаран залуус оролцлоо.
Аялалын явцад бид тухайн байгууллагын түүх, өсөлт дэвшил, үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох талх, нарийн боовны үйлдвэрээр явж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай танилцсан. Мөн байгууллагын зүгээс тухайн байгууллагад байгаа ажлын байрны боломжуудыг бидэнд танилцуулсан бөгөөд залуус сонирхсон ажлынхаа анкетыг бөглөх боломж олгосноор тус аялалаар дамжуулан ажилд орох бүрэн боломжтойг харуулж байна.
“Талх Чихэр ХК” нь 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 1999 онд 100% хувьчлагдаж, 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг.
Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК өдгөө талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн шугам бүхий “Томбат” ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, өдгөө 37 жил зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулжээ.
Энэ хугацаанд бид АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Чех, Франц, Герман, Голланд, Испани, Финланд гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.


Хамтран ажилласан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, City tour-ын хамт олондоо баярлалаа.
Дараа дараагийн танилцах аялалаар дамжуулан байгууллагуудтай танилцах болон ажилд орох бүрэн боломжтой бөгөөд одоо ч бүртгүүлэн дараагийн аялалд бидэнтэй нэгдэх боломжтойг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youthinc.mn/study-tours
