“YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” ТББ-аас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 18-34 насны залуучуудад зориулсан “STUDY TOUR” танилцах аяллыг 2022 оны 10-12 дугаар сард зохион байгуулах гэж байна.

“YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” ТББ-аас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулсан “STUDY TOUR” танилцах аяллыг 2022 оны 10-12 дугаар сард зохион байгуулах гэж байна.
Зорилго: Энэхүү аяллаар ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах бөгөөд байгууллагууд дээр хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон олон боломжуудыг залуучуудад сурталчилж, нээж өгөхөөрөө онцлог юм.
Хамрах хүрээ:
- 18-34 насны өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй залуус
Хугацаа:
- 2022 оны 10-12 дугаар сард
Ерөнхий зохион байгуулагч:
- YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ
Хамтран зохион байгуулагч:
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- Төр болон төрийн бус, олон улсын байгууллага
- Хувийн аж ахуй нэгж байгууллага
Дэмжигч байгууллага:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээ (DWYN)
Бүртгүүлэх, хамтран ажиллах:
- 18-34 насны өөрийгөө нээж хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй залуучууд бүртгүүлнэ үү. Жич: хамгийн эхэнд бүртгүүлсэн 150 залууг хамруулахыг анхаарна уу.
- Хамтран ажиллах хүсэлтэй ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд мөн доорх линкээр формыг бөглөж хамтран ажиллана уу. Баярлалаа.

