Summit of the FUTURE High Level Consultation at the UN House:

Summit of the FUTURE High Level Consultation at the UN House: Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ /English below/ Энэ 9 сард болох Н…

Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад монголчуудын дуу хоолойг хүргэх хэлэлцүүлэг өрнүүллээ

/English below/ Энэ 9 сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлгийг 9 сарын 6‑ны өдөр – UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development хамтран олон талт оролцоог хангаж амжилттай зохион байгууллаа.

YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээс Залуучуудын Хөгжил хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож асуудал ба шийдлийг ярилцлаа. Оролцсон бүх залуусдаа баярлалаа.

НҮБ-аас зохион байгуулж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт” нь энэ 9 дүгээр сарын 22-23-нд Нью-Йорк хотод дэлхийн улс орнуудын тэргүүнүүд оролцож, дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх өндөр түвшний арга хэмжээ юм. Энэ нь дэвжин хөгжиж буй гариг дэлхий дээрх хүн бүрийн сайн сайхан, ирээдүйн хөгжлийг баталгаажуулах үндсэн төлөвлөгөө болсон 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын хэрэгжилтийн хурдасгуур болох үндсэн зорилготой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.un.org/en/summit-of-the-future

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:

“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт бидэнд аливаа хөгжлийн бүхий л сорилтыг шийдвэрлэх гарц бидний гарт байгааг харуулах болно” гэж онцлов.
“Тогтвортой хөгжлийн зорилгын гол уриа болох “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хүн амын бүлгүүдэд нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна” ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Балчинлувсан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй: https://bit.ly/4dXsHYo

6 September 2024, Ulaanbaatar – The Ministry of Economy and Development of Mongolia, in collaboration with the UN in Mongolia, convened the Sustainable Development Goals – National Stakeholders' Consultation. This event marks a significant step in Mongolia’s preparation for its high-level participation in the UN’s Summit of the Future, set to take place during the 79th session of the UN General Assembly in New York later this month.