Амжилт тухайн хүн чѳлѳѳт цагаа хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалдаг.
Дээрх ѳгүүлбэр товчхондоо “Та бусад хүмүүсийн хичээллэх цагт хичээллэн, ажиллах цагт ажилдаг бол бусдаас ялгаран амжилт гаргана гэж надах хэрэггүй” гэдгийг бидэнд хатуухан сануулжээ.Энэ бол ёстой үнэн…Энгийн жишээ авая: Сурагчид сургууль дээрээ яаг адилхан мэдлэгийг, яаг ижилхэн дасгал даалгаварыг хийж гүйцэтгэдэг. Гэтэл сайн, муу сурагчийн ялгаа үүсдэг учир нь ердѳѳ гэртээ хариад хичээлээ давтаж байна уу, чѳлѳѳт цагаа хэрхэн яаж ѳнгѳрүүлж байгаад оршино.
Хүмүүсийн амьдралын ялгаа чѳлѳѳт цагаа хэрхэн ашиглахаас шалтгаалдаг.
Жижиг жижиг зүйлс том ялгааг бий болголог.
Хэрэв хэн нэгэн Англи хэл сурах хүсэлтэй бол түүнийхээ тѳлѳѳ ѳдѳр бүр ѳѳрийн чѳлѳѳт цагаасаа 30минутыг зориулахад л жилийн дараа гэхэд тѳвѳггүйхэн хангалттай түвшинд хүрэх болно. Энэ мэтчилэн цагийн үнэ цэныг мэдэж цагаа үр бүтээлтэй зѳв зарцуулах бүх эрх, бүхий л сонголт бидэнд үргэлж байдаг юм шүү.
Хүмүүсийн чадвар хоорондоо тийм ч эрс тэрс ялгаатай байдаггүйг олон судалгаа харуулжээ. Гагцхүү хүмүүсийн хичээл зүтгэлийн хооронд л асар том ялгаа бий…
Нэгэн амжилтанд хүрсэн хүнээс, таны амжилтын нууц юу вэ? гэхэд, Нѳгѳѳ хүн: Их энгийн бүх л хүмүүс ѳдѳржингѳѳ завгүй байсаар орой гэртээ ирээд оройн хоолоо идэсний дараа зурагт үздэг. Би ердѳѳ зурагт үзхийн оронд ѳѳрийн зорилго, мѳрѳѳдѳлдѳѳ анхаарал хандуулсанд хамаг учир оршино гэжээ.
