Технологиор дамжуулан хэзээ хаанаас ч суралцах боломж мөн боловсролын тасралтгүй суралцах гүүр
Багш мэргэжлээрээ хот, аймаг, сумдуудад ажиллаж байхад хоорондын ялгаа маш их байгаан ажиглагдсан. Тэр ялгааг арилгах нэг зүйл нь технологи хөгжлөөс, боловсролоос гээд хамтдаа цаг үетэйгээ хаана ч хөгжөөд суралцах боломжтой. Технологи хөгжөөд мэдээ мэдээллийг хурдан авдаг сайт апп, блог, гэх мэт зүйлүүд байгаа ч ашиглаж чадахгүй бол хамгийн харамсалтай. Харсан нэг өнцөг маань яг энэ асуудал сумдуудад маш их байдаг. Тэгвэл энэ асуудлыг явуулын технологийн сургалтаар хүүхдүүдээ зааж сургаж технологийг зөв ашиглах, шинэ шинэлэг мэдээ мэдээлэл суралцах боломжийг нээж өгөхийг зорин ажиллаж байна. Явуулын технологийн сургалтаа илүү олон сумдаар явж заах олон хүүхдийг хамруулахыг зорьж өөрийн сурч мэдсэн зүйлээ хүүхэд залуучуудад бусдад түгээх гүүр нь болох зорилготой. Харин зорилгодоо хүрэхийн тулд өөрөө тасралтгүй суралцах хөгжих нь хамгийн чухал учраас энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн. Хөтөлбөрөөс одоо болон ирээдүйд технологи хаашаа яаж хөгжөөд байна. Ямар байгууллагууд яг ямар салбар бүтээгдэхүүн дээрээ ямар технологийг ашиглаад байна гэх мэт олон зүйлийг сурч мэдэхийг хүсэж байна. Mobile technology training
