/English below/ YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Эрксис Монголиа Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

📣🎉YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Эрксис Монголиа Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөрийг албан ёсоор хамтран зарлаж мэдээлэл технологийн салбар дах хүйсийн тэгш бус байдлыг бууруулж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу эмэгтэй инженерүүдийн ур чадвар, хөгжил, нийгмийн оролцоо, манлайллыг дээшлүүлж ирээдүйн ажлын байранд бэлтгэх, зохистой хөдөлмөрийг уриалах зорилгоор хамтран ажиллахаар боллоо.
YOUTHinc.mn - Young Mongolian Professionals Association and erxes Mongolia will be jointly implementing the "Empowering Girls in Tech" internship program - Bootcamp to Work 2023 with a shared mission is to reduce gender inequality in the information technology industry, increase women's participation, improve the skills, development, social participation, and leadership of young female engineers, prepare them for future jobs, and promote decent work!
Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол инженерийн бүтээсэн цахиурын хөндийд өрсөлдөж буй Эрксис XOS платформ дээр нэмэлт шийдлүүдийг хөгжүүлэн ажиллахын зэрэгцээ мөн ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадваруудаа хөгжүүлж, практик дадлага хийн бодит туршлага олж авах, нетворкинг хийх, бусад технологийн байгууллагуудтай танилцах, хувь нэмэр оруулах боломжтой.
By joining this internship program, interns will have the opportunity to gain practical work experience by actively contributing to the development of cutting-edge solutions on the erxes XOS platform, a product proudly created by talented Mongolian engineers and acclaimed in Silicon Valley. Moreover, you will develop your soft skills and competencies that meet the employer's requirements through capacity building, learning and expanding your network and opportunities.
YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь 2009 онд АНУ-ын Виржиня мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд Монголд дахин байгуулагдсан цагаас хойш залуу мэргэжилтнүүдэд зориулсан ур чадвар олгох зорилго бүхий 5-н удаагийн интерншип хөтөлбөрүүд, тэтгэлэгт хөтөлбөр, байгууллагуудтай танилцах аялал, BFIT хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян, ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар олгох сургалтуудыг практик дадлага хийн бодит туршлага олгох замаар зохион байгуулж ирсэн билээ.
Since its establishment as an NGO in Virginia, USA in 2009, and re-establishment as a social enterprise in Mongolia in 2019, YOUTHinc - Young Mongolian Professionals Association has been dedicated in organizing impactful non-profit initiatives, including 5 internship pilot programs, scholarship programs, study tours, BFIT programs, and youth labor rights - decent work awareness raising campaigns, to support the growth and development of young professionals.
Эрксис Монгол нь 2022 онд сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан Bootcamp to Work 2022 хөтөлбөрийг зарлаж шилдэг оролцогчдоо шалгаруулсан билээ. Тухайн хугацаанд хөтөлбөрт оролцсон багууд Эрксис XOS платформыг цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм. 2023 онд YOUTHinc - Монгол залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг - тэй хамтран Bootcamp to Work 2023 хөтөлбөрөө “Empowering Girls in Tech” нэрийн дор зохион байгуулж байна.
Erxes Mongolia implemented the Bootcamp to Work 2022 program in 2022 for creative young people with a desire to learn and develop. The interns put in teams developed additional solutions to bring the Erxes XOS platform to Silicon Valley and gained practical valuable work experience. In 2023, Bootcamp to Work 2023 program is organized under the name "Empowering Girls in Tech" in collaboration with YOUTHinc - Young Mongolian Professionals Association.
🤝 Дэмжин ажиллагч байгууллагууд: Women in Tech Mongolia, Залуучуудын Зохистой Хөдөлмөрийн Сүлжээ - Decent Work for Youth Network
🤝 The "Empowering Girls in Tech" internship program is proudly supported by Women in Tech Mongolia and the Decent Work for Youth Network in Mongolia.
🤛“Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөр 2023.06.12-ны өдрөөс эхлэн зарлагдаж бүртгэлийн хугацаа: 2023.06.30-ийг дуустал явагдах бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран авч авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. https://bit.ly/3NplN3e
🤛The "Empowering Girls in Tech" internship program has been announced from June 12 and the registration period will run until June 30, 2023. For more details click here: https://bit.ly/3NplN3e



Мэргэжлийн карьер болон хувь хүний хөгжлөө дараагийн түвшинд гаргахыг хүсэж буй охид, эмэгтэйчүүд та бүхэн яг одоо бүртгүүлээрэй.
Бүртгэлийн хугацаа: 2023.06.30-ийг дуустал
Бүртгэлийн хураамж: 10000₮
Бүртгэлийн линк: https://bit.ly/3J8GYnk
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3NplN3e
Ажиллая. Суръя. Хөгжье
