2022 оны 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” арга хэмжээнд дадлагажигч залуус маань оролцоо.
Дадлагажигч хөтөлбөрийн сүүлийн туршилтын хөтөлбөр болох 4 дахь хөтөлбөр маань ОУХБ-тай хамтран Залуучуудад Хөдөлмөрлөх Эрхийн мэдлэг олгох компанит ажлыг хийж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд дадлагажигч хөтөлбөрт сонгогдсон залуус маань зохистой хөдөлмөр, шударга бус цалин, ажил мэргэжлийн сонголтонд насны ялгаа зэрэг сэдвийн хүрээнд багаараа судалгаа хийн ажилласан бөгөөд үүний үр дүнд өөрсдөө энэхүү сэдвийн хүрээнд өөрсдөө ч мөн үнэн зөв мэдээлэлтэй болж чадсан.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг дор цугласан “SDG day" хэмээх томоохон арга хэмжээ 2022 оны 9-р сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь тогтвортой хөгжлийн 8 дахь зорилт болох “Зохистой хөдөлмөр” асарт байрлаж ажилласан ба YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтний Нийгэмлэг нь дээрх “Зохистой хөдөлмөр” асар болон “Хөдөлмөрийн яармаг” асарт тус тус байрлан тус арга хэмжээнд оролцсон.
Энэхүү арга хэмжээнд Internship Pilot 4 хөтөлбөрийн залуус маань үдээс өмнө болон үдээс хойш гэсэн 2 хэсэгт хуваагдан тус бүр “Зохистой хөдөлмөр” болон “Хөдөлмөрийн яармаг” асарт ажиллах, мөн арга хэмжээг сонирхон оролцож буй иргэдийн оролцоотойгоор видео контент бэлтгэх гэсэн тус тусын үүрэгтэйгээр оролцсон.

Залуус маань асраар зослон ирсэн иргэдэд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн даалгавруудын хүрээнд олж авсан мэдлэгээ бусдад түгээн, буруу ойлголтыг нь залруулан тайлбарлаж өгч байсан бол видео контент бэлтгэх багийн залуус маань иргэдийн дунд байдаг хамгийн түгээмэл буруу ойлголтын талаар асууж түүнийг нь засаж, залруулж зөв мэдээлэл өгөх зорилгоор ажиллаа.
