Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд YOUTHinc. - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “YOUTH IDEATHON-2024” уралдаан амжилттай үргэлжилж байна.
Уг уралдаан нь Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн талаар аливаа шийдвэрт залуучуудын хяналт, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн уг уралдаан нь нийт ₮12 саяын шагналын сантай билээ. Ингээд уг уралдааны үйл явцын талаар дэлгэрэнгүй харцгаая.
Уралдааны бүртгэлийн үйл явц
Уралдааны талаарх мэдээ, мэдээлэл 235 мянган иргэнд хүрч нийт 59 баг уралдаанд бүртгүүлсэн байна. Уг 59 багийн 39% нь төрийн байгууллага, улсын сургууль, 37.3% нь хувийн болон төрийн бус байгууллага, 16.9% нь судлаачид, үлдсэн хэсэг нь бусад сектороос бүрдсэн байна.
Сонгон шалгаруулалтын үйл явц
Эхний сонгон шалгаруулалтад төслийн нэгжийн зөвлөхүүд бүртгүүлсэн 59 багаас нийт 15 багийг тэнцүүлсэн. Сургалтын чиглүүлэх өдөр оролцогчдоос Мандах сургуулийн багийн мэдээлэл 2 удаа орсон тул нийт 14 багийн 50 оролцогчдыг бэлтгэх, чадавхжуулах 1.5 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Үндсэн сургалтын үйл явц
Уралдааны үндсэн хэсгийн нэг бол сургалтын арга хэмжээ. Дээрх сургалтыг төлөвлөх, хэрхэн агуулгаа танилцуулах талаар багш, менторуудын гурван удаагийн уулзалтыг хийлээ. Сургалтаар залуучуудад үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, төсөвлөлт, хяналт зэрэг ерөнхий ойлголтыг өгөх, нээлттэй өгөгдөл мэдээлэлд хэрхэн дүн шинжилгээ хийж, мэдээллийг боловсруулах зэрэг 3 сарын 11-нд бүтэн өдрийн сургалтыг агуулга, онолын талаас төслийн зөвлөхүүд чиглүүлэх нийт 6 сургалтыг орсон байна. Мөн ментор багш нар дараагийн 4 чиглүүлэх сургалтыг орлоо.
Дадлагажуулах хөтөлбөрийн үйл явц
Сургалтын хүрээнд нийт 5 ментор, багш, зөвлөхүүдтэй хамтран ажилласан бөгөөд тэд илүү дадлагажуулах сургалтыг асуудал болон үр дүнгийн шинжилгээ, технологи, дата анализ хийх, санаа шийдлээ бүтээл болгоход нь IT технологийн салбарын менторууд чиглүүлэг өгч, тус бүр багуудад төслийн санааг хөгжүүлэх зөвлөгөө өгч ажиллаа.
Цаашид:
II шатанд 14 багаас бүтээлийн эхний шийдэл, төслийн танилцуулга болон 5 минут видео бичлэгийг хүлээн авсан бөгөөд үүнээс нийт 8 багийг сонгон шалгаруулах юм.
III дахь шат буюу эцсийн шалгарсан 8 багт ментор, багш нар онлайнаар цаг тохирон зөвлөх бөгөөд багууд өөрсдийн төсвийн талаарх тулгамдсан асуудлаа тодорхойлсон байх буюу хэрхэн шийдвэрлэж болох тухай саналуудаа бодит ажил болгох төслөө 3 сарын 27 НҮБ-ын байранд танилцуулах юм. Ингэснээр төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлангын талаар иргэд хялбар аргаар хэрхэн мэдэж болох тухай, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц үйл ажиллагаа төсөл болж чадсан хамгийн өндөр оноо авсан эхний 3 багийг шалгаруулна.
Уралдаанд идэвхи зүтгэл, цаг заваа гарган оролцож байгаа бүх багууддаа болон туршлагаа хуваалцан зөвлөн чиглүүлж байгаа бүх ментор, зөвлөхүүддээ баярлалаа. Бүгдэд нь АМЖИЛТ ХҮСЬЕ.
