Цагаан хооллолт

Цагаан хооллолт Ургамлын гаралтай хүнс хэрэглэгчдийг "ногоон хоолтон" буюу "вегетариан" гэж нэрлэдэг. Хүнсний ногоо, ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно. Амьтны амь хөнөөж…

Ургамлын гаралтай хүнс хэрэглэгчдийг "ногоон хоолтон" буюу "вегетариан" гэж нэрлэдэг. Хүнсний ногоо, ургамал, сүү цагаан идээгээр үйлдэх хоолыг цагаан хоолонд тооцно. Амьтны амь хөнөөж бэлтгээгүй, найрлагад нь мах, өндөгнөөс гаргаж авдаг хүнсний зүйл ороогүй хоол, хүнсийг цэвэр ЦАГААН ХООЛ гэнэ.

Цагаан хоолны БАРИМТЛАЛ:
Амьтны гаралтай хүнс олон өвчин үүсгэгч хорт бодисын хуримтлалыг бие махбодид бий болгож, улмаар эд, эсийг хордуулах үйлчилгээтэй харин ургамлын хүнс нь цэвэршүүлж, эрүүл, төгс амьдрахад тусална гэх үзэл юм. Цагаан хоолтон байх нь эрүүл мэндэд сайн төдийгүй байгаль орчинд ээлтэй байж, улмаар гараг ертөнцийн ухамсрыг өөд нь татахад тустай гэх үзэл нь гол баримтлал болж байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар цусны холестролын түвшинг бууруулах, цусны даралт тогтворжуулах, биеийн жинг хэвийн байлгах, зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг бууруулахад бүтэн үрийн будаа, үр тариа, шош, буурцаг, хүнсний ногоо, самар, ур, жимс, жимсгэнээр баялаг хоол, хүнс хэрэглэх, мах болон амьтны гаралтай еех тос агуулсан хоол хүнснээс татгалзах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай. Махны хэрэглээтэй холбоотойгоор эрүүл мэндийн өртөг зардал ихээхэн нэмэгдэж байна. Жишээлбэл, АНУ жилд 20-60 тэрбум ам.долларыг махны хэрэглээтэй холбоотой үүссэн өвчний эмчилгээнд, тухайлбал цусны даралт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, цөс чулуужих, таргалалт, хоолны хордлого зэрэг өвчний эмчилгээнд зарцуулдаг.

Оскфордын их сургуулиас эрхлэн 1980-1984 онд хүнсний ургамлаар дагнан хооллодог 6000 хүн, амьтны гаралтай хүнс хэрэглэгч 5000 хүний дунд явуулсан судалгаагаар цусны холестерин ихсэх, зурх-судасны удин, хорт хавдар болон чихрийн шижингээр евдех, таргалах нь ургамлаар хооллогсдын дунд бага байгааг тогтоожээ. Грузин, Азербайжаны өндөр настны дунд явуулсан судалгаагаар урт наслалтын шалтгаан нь хүнсний ногоо, жимс, сүү, цагаан идээний хэрэглээтэй холбоотой гэж үзсэн байдаг.

Монголчууд эртнээс нааш хэдэн зуун жил цагаан хоолны уламжлалтай байж жилийн 9 сард нь сүү, цагаан идээгээр хооллож, үүнийгээ "гэдэс цайлгах" гэх ба энэ нь гэдэсний микроорганизмын бүтцийг сайжруулан улмаар бие махбодийн хэрэгцээг тэдгээр микроорганизмын үйл ажиллагааны дунд бий болох тэжээлийн бодисоор хангах нэн сонин зарчим баримталж байжээ. Монголчуудын эртний энэ уламжлал нь сүү, цагаан идээнд суурилсан байх тул "цагаан хоол" гэнэ. Монголчууд 13-р зуун гэхэд хоногт 1 удаа /Өвөл мөн адил/ хооллодог, тухайн үедээ Европынхноос 5-6 дахин бага буюу 500 орчим ккал илчлэгээр хэрэгцээгээ хангаж байсан байдаг. Энэ нь их хоолноос бие махбодь бохирддог, мөн их хоолыг шингээх гэж махбодь ядарч туйлддагийг ч давхар анзаарсан. Жишээ нь: тэжээлийн бодисыг боловсруулахад зарцуулах дулааны динамик үйлчлэл уургийн бодист 26,8% байхад нүүрс-усанд 2,8% байдаг. Уургийг задлахын тулд нүүрс-уснаас 10 дахин их ажиллагаа шаарддаг гэсэн үг юм. Маханд сүүнийхээс 6 дахин их уураг агуулагдах ба энэ хэмжээ нь хамгийн их уурагтай хүнсний ногооныхоос 8 дахин их юм. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс ихээхэн илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг.
Харин махнаас жимс, хүнсний ногоо нь 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухааны судалгаанууд нотолж байна. Английн эрдэмтэн Ирлинг Фишерийн судалснаар цагаан хоолтон нь тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараар 5 дахин илүү цагаан будаа, темс арвайгаар хооллодог хүн тэрэгчин 2 залуу 80 кг хүн суулгаад өдөрт 40 км чирж 3 долоо хоног явахад ядраагүй хирнээ үнэгүй мах зооглож уг ажлыг хийхдээ дээрх хугацаанд ихэд ядарч, хоолыг нь хуучнаар нь солиход хэвийн болж байсан тухай Японы проф. Баелзын судалгаа зэрэг нь түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын үзүүлэлтийг тодотгож байгаа юм. АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэгээс цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг тодорхойлохдоо "Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай" хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: Н. Оюундарь Л.Оюунгэрэл Н.Очирмаа (2010) Цагаан хоололт-Эрүүл мэнд